Коронавирусийн “мутациудын нийлбэр” мю хувилбарын тухай юу мэдэх ёстой вэ

2021-09-09

Бүгд Найрамдах Колумб Улсад өнгөрсөн нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусийн мю хувилбарыг ДЭМБ-аас анхаарах ёстой мутациудын нэгээр бүртгэсэн. Өдгөө Колумб Улсад өдөрт бүртгэгдэх коронавирусийн тохиолдлуудын 40 орчим хувийг эзэлж байгаа мю хувилбарын тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.

B.1.621 буюу коронавирусийн мю мутаци нь бусад коронавирусийн мутацийг нийлүүлж, вакцинаар өдөөгдөж, үүссэн талаар Английн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ. Мю хувилбар нь дотроо E484K болон K417N гэх дархлааны системээс зугтаах мутацийг агуулдаг байна. Үүнд Энэтхэгт анх илэрсэн дельта плас хувилбар доторх K417N мутаци, Их Британид анх илэрсэн альфа хувилбарын P681H мутаци багтах бөгөөд вакцинаар өдөөгдөж, дархлааны системээс зугтах чадвартай үүссэн коронавирусийн мю хувилбар дэлхийд тархаж байгаа бусад хувилбарын мутациас өөртөө агуулж, нийлсэн гэж хэлж болох аж. Одоогийн байдлаар мю хувилбарын тухай нарийвчилсан бүрэн судалгаа байхгүй байгаа ч ДЭМБ-ын Вирус эволюцийн Ажлын хэсэг урьдчилсан судалгаагаар коронавирусийн эсрэг вакцин, дархлааны эсрэг хамгаалалттай болохыг нь нотолжээ. Мөн халдварт өвчин судлаач Паул Карденасын “Вашингтон Пост” сонинд хэвлүүлсэн судалгаанд “Мю хувилбар нь энгийн коронавирусээс илүү дамжуулалттай бөгөөд хэдий нь альфа, гамма хувилбарыг давсан” гэсэн байна. Харин АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фауки “Нью-Йорк таймз” сонинд өгсөн ярилцлагадаа “Манай хүрээлэнгээс коронавирусийн аль хувилбарт маш нухацтай ханддаг. Гэхдээ коронавирусийн эсрэг вакцины нөлөөг бага зэрэг бууруулдаг хувилбар байсан ч дархлаажуулалтын үр нөлөө маш сайн байгаа. Мю хувилбар шууд аюултай гэж үзэхгүй байна” хэмээсэн юм.

Өмнөд Флоридагийн их сургуулийн тархвар судлаач Жейсон Салеми “Дэлхийн нийт хүн амын ихэнх хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулах хүртэл коронавирусийн шинэ хувилбарууд үүссээр байх болно. Одоогийн нөхцөл байдалд мю хувилбар бус дельта хувилбарыг л хамгийн сайн анхаарах ёстой” гэжээ. Сүүлчийн үед АНУ-д өдөрт бүртгэгдэх коронавирусийн тохиолдлын 99 хувийг дельта хувилбар эзэлж байгаа юм. Тэгвэл дельта хувилбарын дэгдэлт оргил цэгтээ хүрч, буурсны дараа мю хувилбар томоохон аюул болох талаар олон улсын эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.

Хамгийн сүүлчийн ДЭМБ-ын мэдээллээр Колумб Улсад анх илэрсэн B.1.621 буюу мю мутаци дэлхийн 39 оронд тархаад байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй