Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2021-05-25

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж,  говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч  ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 28, 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хууль бусаар амьтан агнавал үнэлгээг хоёр нугалж төлнө
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
ШӨХТГ: Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээлэл ирсэн
Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-той боллоо
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана
Дэлхий дахинд 2021- оны байдлаар хамгийн эрэлттэй "Топ 20" мэргэжил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/
ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов
Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна
КОВИД-19 халдварын улмаас нийслэлд 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна
Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ
Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна
Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно
БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ
Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ