Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

2021-05-24

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Хуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа. 

Мөн өнөөдөр нэр дэвшигчийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуульд заасны дагуу АТГ-т мэдүүлж тус газар нь өөрийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулах юм. Төрийн аудитын дээд байгууллага Үндэсний аудитын газар нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө эхлэн өөрийн байгууллагын цахим хуудас мөн нээлттэй байршуулна. 

Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой юм. Сонгуулийн сурталчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ  хугацаанд сонгуульд оролцож буй улстөрийн намууд болон нэр дэвшигчид УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн нэгэн адил зөвшөөрснөөс бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглож буй. Үүнд зөвшөөрсөн 8 арга хэлбэрээс танилцуулвал:

  • хэвлэмэл материал хэвлүүлж сонгогчдод тараана,
  • радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулна,
  • сонгуулийн сурталчилгаанд цахим орчинг ашиглаж болно,
  • гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааний зурагт самбар байршуулах, 
  • ухуулах байр ажиллуулахыг зөвшөөрсөн юм.

Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглож байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй