2021-05-18
Израиль болон Палестинчуудын мөргөлдөөн найм дахь хоногтоо үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израиль болон Палестинчуудыг галаа зогсоохыг уриаллаа. Мөн Израиль Улсыг “Гэмгүй иргэдийн амь насыг хамгаалахыг тулд бүхий л хүчин чадлаараа хичээх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ болон Египет Улстай хамтран дайныг зогсоохоор ажиллаж байна гэж мэдэгдээд буй. Тийм хэдий ч мөргөлдөөн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст хамгийн багадаа 212 хүн амиа алдсаны дунд 61 хүүхэд байсан гэж мэдэгджээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд