Орон нутгийн отор нүүдлээр яваа иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

2021-05-18

Орон нутгийн отор нүүдлээр яваа иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

2021-05-18 09:02:35 

Ковид-19 цар тахлын үед аймаг орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлж дүгнэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутаг хариуцсан Ажлын хэсгүүдийг бүсчлэн байгуулжээ.

 Төвийн болон Баруун, Зүүн, Хангайн бүсийг хариуцсан Ажлын хэсгийнхэн маргаашнаас орон нутагт ажиллахаар болсныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдах үеэр мэдэгдлээ.

Орон нутагт вакцин хадгалах, агуулах зориулалтын орчин нөхцлийг бэлтгэх, сайжруулах, мөн алслагдсан аймгууд руу вакцин тээвэрлэх ажлыг шуурхай, тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс ээлжийн жолооч нар гаргах, өөр аймаг, сумдад отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг Шадар сайд онцолсон юм.

Шаардлагатай тохиолдолд баруун, зүүн хязгаар руу вакциныг онгоцоор тээвэрлэж хүргэх асуудлыг ч судалж байгаа аж. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээний оношлуур, сорьцын нөөц бүрдүүлэх, зарим томоохон төвлөрсөн газруудад PCR шинжилгээний аппарат суурилуулах, дагалдах хэрэгслээр хангах ажлыг Эрүүл мэндийн яам хариуцан ажиллаж байна.

​Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-ноос орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээх болсон тул хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавих, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл болоод зорчигчдын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах үүрэг даалгаврыг 21 аймгийн Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.

 Мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, ЭЕШ-д бэлдэж буй сурагчдын давтлагыг энэ сарын 17-ноос тодорхой хяналт, шалгуурын дор танхимаар хэсэгчлэн өгөх, ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 18-аас дээш насны шалгуулагчдыг вакцинд яаралтай хамруулах, шалгалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй зохион байгуулахыг даалгасан байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй