2021-05-04
Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Ховд аймагт барилгын хийцэд таван хүн даруулсан ноцтой осол гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр тус аймгийн Буянт сумын нутаг Хөхбулан гэх газарт шинээр дээр баригдаж буй цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурсан байна.
Ослын дуудлага өчигдөр орой 20.43 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу 21.43 цагийн үед аврах багийнхан очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан барилгын хийцэд 22-51 насны таван эрэгтэй дарагдаж, бэртсэн байсныг эсэн мэнд гаргажээ.
Ослын газарт өнөөдөр аймгийн Ажлын хэсгийнхэн ажиллах юм байна. Одоогоор тус газрын үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ. Гэмтсэн дөрвөн иргэний биеийн байдал хэвийн байгаа бол нэг хүний бие хүндэвтэр байгаа эмчилгээ хийлгэж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд