Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ

2021-05-04

2021 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сары 10-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  Анхааруулга: 05-нд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн, 7-ноос нутгийн өмнөд хэсгээр халуун хуурай салхи салхилж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.  Хур тунадас: 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 08-нд нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 10-зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.  Салхи: 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, 07-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 08-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 09-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Агаарын температур: 5, 6-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хууль бусаар амьтан агнавал үнэлгээг хоёр нугалж төлнө
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
ШӨХТГ: Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээлэл ирсэн
Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-той боллоо
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана
Дэлхий дахинд 2021- оны байдлаар хамгийн эрэлттэй "Топ 20" мэргэжил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/
ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов
Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна
КОВИД-19 халдварын улмаас нийслэлд 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна
Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ
Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна
Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно
БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ
Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ