2021-04-06
Монголын Улсын жүдо бөхийн шигшээ багийн таван тамирчнаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор багаар нь тэмцээнээс хасах шийдвэр гаргажээ. Манай орны шигшээ багийн тамирчид Ташкентын Их Дуулга тэмцээний дараа Гүрж Улсын нийслэл Тбилис хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийсэн. Улмаар тус тэмцээн эхлэхийн өмнөх өдөр шигшээ багийн таван тамирчнаас коронавирусийн халдвар илэрч, тусгаарлагдсан гэнэ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад
“Жүдо бөхийн шигшээ багийн таван тамирчин коронавирусийн халдвар авч Гүржийн Тбилис хотод тусгаарлалтад байгаа. Улмаар Ази-Номхон далайн орнуудын АШТ-ээс манай багийг хассан. Тухайн орноос дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй болохоор сайн мэдэхгүй байна. Шигшээ багийн тамирчид энэ сарын 9-ний тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хуваарьтай байгаа” гэв.
Улмаар жүдо бөхийн шигшээ баг Ази-Номхон далайн орнуудын АШТ, Антальяагийн Их Дуулгыг өнжиж, “Токио-2020” олимпын эрх олгох “Казань-2021” Их Дуулга, “Будапешт-2021” ДАШТ-үүдэд оролцохоор төлөвлөөд байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд