2019-05-02
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай X... сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30-н буюу мягмар гаргийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ.
Охиныг хайхаар тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар тус өдрийн өдрийн 21:00 цагаас эхлэн өчигдөр оройны (тавдугаар сарын 1-ний) 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлж аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Рашаант сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг үргэлжүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд