2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна

2019-04-18

 Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөр нь  хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой. 

Тус  хөтөлбөр нь 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжилж 15-аас дээш насны бүх хүнд элэгний В,С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулна. 2017 онд  В, С вирусийн халдвартай байх, өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулахыг зорьж ажилласан байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг 100 хувь, вирусийн эсрэг эмчилгээний  нэг хайрцаг эмэнд  210 000 төгрөгийн эмийн үнийн  хөнгөлөлт үзүүлж нийт 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулжээ.

 Харин 2018 оноос  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусийн илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн.

Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695,375 хүн хамруулахаас 510,239 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 74.,3 хувийг хамруулж чадсан байна. Мөн  вирусийн эсрэг эмчилгээний эмийн үнийг  Эрүүл мэндийн даатгалын сангаас 60%-ийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж , элэгний С вирусын эсрэг эмийн жагсаалтанд 2 нэр төрлийн эмийг хавсарч хэрэглэхээр шинээр нэмж оруулсан. Өнгөрсөн онд элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,859,300.0 төгрөгийг зарцуулсан байна.

  ЭМДЕГ  2019 онд  нийт  1.053.960 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас  32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүнд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах ,ачаалал тоолох шинжилгээний болон вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтана. Элэгний В, С вирусын идэвхжил тоолох, шинжилгээ хийх 28 лабораторитай даатгалын гэрээ байгуулан ажиллаж өнөөдрийн байдлаар нийт  99.213 даатгуулагчийг хамруулаад байна. Мөн эрүүл мэндийн цахим системд нэвтрэх эрх бүхий элэгний эмгэгээр мэргэшсэн нарийн мэргэжлийн  292 эмч С вирусын эсрэг эмийг бичиж байна.

Эдгээр эмчийн олгосон цахим жороор даатгалын гэрээтэй  150 эмийн сангаар  элэгний вирусын эсрэг эмийг хөнгөлөлтэй олгож, өнөөдрийн байдлаар 2,064,332,154 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна.  Энэ  онд эрүүл мэндийн салбарынхан элэгний Д вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт  дэвшүүлэн ажиллаж байна.     

 Түүнчлэн 2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд  бүрэн хамруулах зорилт тавиад байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийх дээрх ажлууд нь  элэгний В, С вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж, хяналтад авч эрүүлжүүлэх  боломжийг  бүрдүүлэх ач тустай юм.

      Даатгуулагч Та бүхэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт идэвхтэй оролцоорой.

  Шинжилгээ хийх лабароториуд болон хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /www.emd.gov.mn/ сайтаас авч болно.

 Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй