Д.Мөнхцэцэг: Гараа хавчуулсан хүүгийн аав ээжтэй нь уулзаж, уучлал гуйсан

2019-04-17

Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийн гарыг хаалганд хавчуулсны улмаас хурууний өндөг нь бяцарсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, хүү тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд, хэвтэн эмчлүүлж байгаад энэ сарын 15-нд буюу уржигдар эмнэлгээс гарсан байна. 

Бид тус хэргийн талаар эмчлэгч эмч болон цэцэрлэгийн эрхлэгчтэй нь холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

Хүүгийн биеийн байдлын талаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгээс буюу хүүгийн эмчлэгч эмчээс тодруулахад, "Хүүгийн биеийн байдал сайжирч, шарх нь цэвэршээд энэ сарын 15-нд буюу даваа гарагт эмнэлгээс гарсан байгаа. Одоо амбулаторын хяналтад боолт хийгдээд явж байгаа. Анх ирэхдээ баруун гарын тавдугаар хуруу буюу чигчий хуруу нь өндөг нь тасарч, тайрагдсан шархтай хүүхэд ирсэн" гэв. 

Харин дараа нь бид тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхцэцэгтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн гар хавчигдах үед яг юу болсон юм бол. Та байсан уу?

-Миний хувьд тухайн үед цэцэрлэг дээрээ байгаагүй. Монголын багш нарын VII их хуралд оролцохоор Улаанбаатар хот руу явчихсан байсан. Явахдаа албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөд, түр орлон гүйцэтгэгч томилоод явсан. Гэтэл намайг байхгүй байхад ийм хэрэг гарсан байна. Хоёр нас гарантай хүүхдийн гарыг модон хаалганд хавчаад, чигчий хурууны өндөгний хэсэг нь бяцарсан байна лээ. Хүүхдийн эрх хамгааллын асуудал ноцтойгоор зөрчигдсөн учраас маш их харамсч байна. Би хариуцсан эмчтэй нь уулзсан. Хүүхдийн биеийн байдал сайжраад эмнэлгээс гарсан байна лээ. 

-Та хүүхдийн ээж, аавтай уулзсан уу?

-Аав, ээжтэй нь албан ёсоор уулзаж уучлалт гуйсан. Өвөө, эмээтэй нь бас ярьж уучлалт гуйсан.  Намайг аймгийн төв дээр байдаг гэрт нь очиход хүүхэд гараа боолгоод унжуулчихсан тоглоод гүйж байсан. Ар гэрийнхнийхэн зүгээс бол ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Ямар ч гомдол гаргаагүй байгаа. Манай хоёр багшийн зүгээс хүүхдийн эмчилгээний зардалд мөнгө өгсөн, дахиад ч өгнө гэж хэлсэн гэж ээж, аавтай нь уулзахад хэлж байсан. 

-Хариуцлага алдсан багш нарт хариуцлага тооцсон уу?

-Миний хувьд одоогоор /өчигдөр/ сумандаа очоогүй аймаг дээр байна.  Ажил дээрээ очихоороо хариуцлага алдсан багш нарт хариуцлага тооцож авах ёстой арга хэмжээг нь авна. Хоёрхон настай нялх хүүхдийн асуудал яригдаж байгаа учраас шаардлагатай бол би ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй