Далан сая малтай Монголд төв суурин газрынхан махны үнэд дарлуулж байна

2019-04-15

Амралтын өдрөөр Хотын дарга С.Амарсайхан “Хүчит шонхор” зах дээр ажиллалаа. Хотын даргын очсон зорилго махны үнэ ханштай танилцах, цаашид буулгах боломжийг бас судлах байсан байх. Даанч дарга ирлээ гээд махны үнэ буурахгүй  юм даа.  Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал талаас нь илүү анхаарч байх шиг харагдана лээ.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Засаг даргыг дагалдаж явсан нь бас үүнийг нотолно.

Гэхдээ өнөөдрийн хувьд нийслэлийн оршин суугчдын хоолойд тээглэсэн асуудал махны үнэ болчихоод байна. Монгол хүн энэ тарчиг хавраар махгүйгээр ганц хоноход бэрх. Эмч нар ч хаврын улиралд махаа ахиухан идэж, нойр сайн авахыг зөвлөдөг.  Гэтэл энэ жилийн тухайд аль намраас л мах магнаг бож, үнэ өртөг нь  жирийн иргэдэд гүйцэгдэхэд бэрх болсон. Намрын адаг сараас эхлэн монголчуудын бэлтгэсэн махыг урд хөршийнхөн үнэ цохиж баруун солгойгүй авсан болохоор  нийслэлийн иргэдийн ихэнх нь өвөл хаврын махаа ахиухан бэлдэж амжаагүй. 

Махны үнэ нэмэгдсэнээс малчид л хожсон байх. Харин бусад хэрэглэгчдийн хувьд халаасаа сэгсрээд л өнгөрсөн.  Намрын тэр өндөр тогтсон үнэ өвөлжин хадгалагдсаар одоо бүр гаарчихаад байна.

Тухайлбал, өчигдөр Бөмбөгөр худалдааны төв дээр хонины ястай мах кг нь 8500 төгрөг, үхрийн цул мах 13000 төг, ястай нь 10500 төгрөгтэй байв.  Харин Хүчит шонхор зах дээр бол хонины хуучин мах /зоорины/ гулуузаараа 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-9500 төгрөгөөр арилжаалагдаж байна. 

Захын махны худалдагч нарын ярьж байгаагаар бол махны нийлүүлэлт бага байгаа гэцгээж байна.  Намар мах  нөөцөлсөн компани хувь хүмүүс л зоорины мах  түлхүү нийлүүлж байна гэв.  Харин зарим худалдан авагчдын хэлж байгаагаар бол намар хятадууд их хэмжээний мах бэлтгэж  гадагш нь гаргасан. Мөн нэг хэсгийг нь хавар үнэ хүргэж зарахаар нөөцөлсөн. Одоо тэр махаа нийлүүлж байгаа байх гэж ярихтай таарлаа.

Мах ховор байгааг далимдуулан Баян-Өлгий аймгаас үхсэн малын мах нийслэлийн хэрэглэгчлэгчдэд нийлүүлэх гэж байгаад хяналтын байгууллагынханд илчлэгдсэн явдал өнгөрсөн долоо хоногт гарсан.  Энэ мэт явдал дахиад гарахыг үгүйсгэхгүй.  

Одоо өдийд хаврын тарчиг цагаар шинэ мах нэг их нийлүүлэгдэхгүй. Өвлийг давж хаврын салхи шуурганд бөмбөрсөн мал арга хүчээ хэдийнэ алдсан байгаа. Тэгэхээр улсын баяр наадам хүртэл  махны үнэ буурахгүй, хангамж нийлүүлэлт ч нэмэгдэх боломж хомс.

Үнийн энэ өсөлтийг бага ч болов сатааруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг нь нөөцийн мах. Нөөцийн махыг ХХААХҮ-ийн яам хариуцаж, бэлтгэх ажлыг  зохицуулах учиртай.  Урьд жилүүдэд жил бүр 12 мянган тонн махыг нөөцөлдөг байсан жишиг бий.  Харин энэ жил 4 мянган тонн буюу өмнөх жилүүдээс 3 дахин бага мах нөцөлсөн гэж байна. 

Ингэж багассан нь Улаанбаатарчуудын махны хэрэглээ буурсан, аль эсвэл төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалсангүй.   Улсын төсөвт 12 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 4,6 тэрбум төгрөг суусан юм байна. Харамсалтай нь яамны ажил хариуцсан дарга нар энэ үүргээ биелүүлсэнгүй, бодлого зохицуулалтаа хийж чадсангүй.

Өнөөдрөөс эхлэн нөөцийн мах  худалдаанд гарна гэж  дарга нар бахархалтайяа мэдэгдэж байна. Мөнөөх 4000 тонн мах.  Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.

Ийм хэмжээний махаар хангамжийг нэмэгдүүлж, үнийг хазаарлана гэдэг  угаас худал. Аргацаах төдий үзэгдээд л өнгөрнө.

Дал шахам сая малтай монголчууд ийн  валютын ханшаас үл хамаардаг махны үнэд  дарлуулж сууна. Төр засаг нь махны экспорт гэж ярьдаг.  Харин энэ хооронд төв суурин газрын ялангуяа нийслэлчүүдийн эрх ашиг  орхигдсоор ирлээ.  Экспортыг дэмжих ч асуудлын эрэмбэ, ач холбогдол гэж бий. Дотоодын хэрэглээг хямд чанартай махаар хангах  асуудал л түрүүлж тавигдах учиртай байх.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй