Монгол оронд 2019 оны хавар, зуны улиралд тохиолдож болзошгүй байгалийн аюулт үзэгдлүүд

2019-04-05

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ОХУ, БНХАУ болон Монголын цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан таамаглал, АНУ-ын NOAA, NASA болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын мэдээ, болон бусад холбогдох статистик мэдээлэлд үндэслэн Монгол оронд 2019 оны хавар, зуны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг гаргалаа.

Таамаглалын үр дүнд 2019 оны 1, 2 дугаар улиралд байгаль, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гарч болзошгүй аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

  1. Монгол орны нийт нутгаар цасан бүрхэвчийн зузаан олон жилийн дунджаас бага гэж тооцоолсон нь 2019 оны 1 дүгээр сарын нөхцөл байдалтай таарч байна. Зарим улс орны Ус цаг уур, холбогдох байгууллагын таамаглал болон Монгол оронд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээний давтамжаас харахад хавар, зуны улиралд олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөв ажиглагдаж байна. Иймд зуны улиралд хүчтэй аадар бороо, агаарын температурын өөрчлөлтийн нөлөөллөөс хамаарч ялангуяа 7-9 дүгээр саруудад том хэмжээтэй мөндөр буух, үер болох магадлал өндөр байгааг малчид, тариаланчдад анхааруулж, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулах,
  2. Нийт нутгийн цасан бүрхэвчийн зургийг Монгол орны ой, хээрийн түймрийн аюулын зэргийн зурагтай харьцуулан үзэхэд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгуудад цасан бүрхэвч бага байна. Иймд тус аймгуудын засаг захиргаа онцгойлон анхаарал, сэрэмжтэй ажиллах чухал бөгөөд 5, 6 дугаар сард ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байхыг анхаарах,
  3. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн оролцоотой АНУ-ын Цаг уурын урьдчилан таамаглах төвөөс гаргасан мэдээнд 2018 онд сүүлийн 40 жилд хамгийн халуун жил байсан төдийгүй 2019 онд Эль-Ниногийн нөлөөгөөр дахин давтагдах магадлал өндөр байгаа нь хэт хуурайшилт, түр зуурын усархаг борооны улмаас үерийн аюул төв суурин газарт ихээхэн хохирол учруулж болзошгүй байна.
    Монгол оронд Эль-Ниногийн нөлөөгөөр 1997-1998, 2002-2003, 2005-2006, 2010-2011, 2015-2016 онуудад тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн тоо давтамж өссөн байдаг бөгөөд статистикийн мэдээнд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр тооцоход 2019-2020 онд дахин давтагдах магадлал өндөр байгаа нь харагдаж байна.Тухайн жилүүдэд хүчтэй салхи, аадар бороо, мөндөр, ган, үер, хэт халалтын нөлөөгөөр үүссэн аюулт үзэгдэл, ослын тоо давтамж ихэссэнийг анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,
  4. Эль-Ниногийн идэвхжлийн жилд царцаа, нисдэг шоргоолжны нүүдэл, үлийн цагаан оготоны тоо эрс өсөх, шавьж, мэрэгчдээр дамжсан мал амьтны халдварт өвчний дэгдэлт ихэсдэг нь ОХУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг тул энэ асуудалд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах,
  5. ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн хэсгийн дэлхийн гадаргуун цардасын хүрээлэнгийн судалгаагаар Байгаль нуурын хойд хэсэг, Баргузин, Курумканск, Кабанс орчимд газар хөдлөлтийн идэвхжил сүүлийн 5 жилийн байдлаар огцом өсөж байгаатул тухайн бүс, орон нутагт тодорхой хэмжээний хохирол учирч болзошгүйг анхаарах хэрэгтэй.


Эх сурвалж: ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй