"Үндсэн хууль устгасан төрийн эргэлт болох бололтой"

2019-03-27

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, УИХ-аар хэлэлцэнэ. 

Энэ хуулийн талаар хуульчид ямар байр суурь илэрхийлсэн талаарх ОНЦЛОХ эшлэлүүдийг хүргэж байна. 

Иргэн Д.Ламжав

Хүнд зориулсан бас нэг хууль гарах уу? Парламент энэ мэтээр эрхээ шилжүүлээд байх уу?

Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан: 

Орчин үед Ардчилсан нийгмийг устгахад төрийн ордон руу дайрч, галдан шатаахаа больсон. Харин Үндсэн хууль, шүүхийн тогтолцоог бага багаар идэж, устгах замаар дарангуйллын дэглэм бий болгож байна.

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:

Одоо хамгийн зөв гарц бол Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг хасаж, АТГ, ШЕЗ гэсэн байгууллагуудын удирдлагыг томилдог хуулийг өөрчлөх.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Эрх мэдэл хуваарилалт нэг л буруу хуваарилагдвал тогтолцооны, нийгмийн том гажуудал, хямрал хүний эрх хэлмэгдүүлэлт, хууль ёсыг уландаа гишгэсэн, хавтгайрсан хариуцлагагүй байдал бий болж хувирдгийг бид яс махаараа мэдэрч байна.  

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Хуулийн төсөл яг одоогийн бичигдсэн хэлбэрээр явбал шүүх засаглал ганхана. ҮАБЗ-ийн гурван хүн бол бурхан биш. Энэ хуулийг баталсны дараах үр дагаварт санаа зовж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

УИХ өөрийн Үндсэн хуулиар олгогдсон ямар нэгэн байгууллагын зөвлөмжөөр шийдвэр гаргадаг болбол хууль тогтоох байгууллагын үндсэн үүрэг алдагдна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Системийг бүхэлд нь хэврэгшүүлж, Үндсэн хуулийн суурь зарчимд сүх барьж орсон ийм хуулийг батлах хэрэггүй.

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: 

Үндсэн хуулийн бус эргэлт хийж буй хууль нь түүхэнд хар толбо болж үлдэнэ. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: 

ҮАБЗ гэж бусад оронд гүйцэтгэх эрх мэдлийн салбаруудын уялдааг хангах зорилго бүхий Засгийн газрын түвшний байгууллага байдаг. Үндсэн хуулиас давах битгийхэл Үндсэн хуулийн байгуулалд ч хамаардаггүй. Үндсэн хууль устгасан төрийн эргэлт болох бололтой!

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй