2019-02-19
Тажикстан улсын Цагдаагийн Ерөнхий газраас 2016 онд нийт алба хаагчдыг илүүдэл жингээсээ салахыг үүрэгджээ. Үүний дагуу гурван сарын хугацаанд дундаж өндөр болох 165-170 см-ийн өндөртэй алба хаагч 75 кг жинтэй болох ёстой гэж заасан байна. "Илүүдэл жинтэй алба хаагчийн ажлын бүтээмж буурдаг ба гэмт хэрэгтэй тэмцэхэд илүүдэл жин, гүзээ саад болно" гэж тус улсын ЦЕГ-ын удирдлагууд үзсэн байна. Энэ хугацаанд үүрэг биелүүлээгүй буюу илүүдэл жингээсээ салж чадаагүй 10-н алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, халжээ...
Тэгвэл энэ онд тус улсын ЦЕГ-аас алба хаагч бүрийг сард багадаа нэг удаа театраар үйлчлүүлж, номын санд сууж байх үүрэг өгсөн байна. Номын сангаар үйлчлүүлсэн гэдгийг чөлөөндөө гарсан офицерууд тэнд нь бүртгэл хийж баталгаажуулна. Театраар үйлчлүүлсэн гэдгийг үзвэрийн тасалбарыг үндэслэж үүрэг гүйцэтгэсэнд тооцох болжээ. Удирдлагууд хэлэхдээ "Цагдаа, хүчний байгууллагын ажилтан ч гэсэн хүн. Тиймээс бид урлагийн мэдрэмж өндөртэй, боловсролдоо цаг үргэлж анхаарч байх ёстой" гэжээ...
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд