2019-02-15
Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон үедээ өөрийн дотны хүмүүсээ гэмтээж, амь насыг нь хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, энэ сарын 7-н өдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Зүүнбаян-Уулын нэгэн тоотод оршин суух хаягтай эмэгтэй 61 настай Ц нь нь согтуурсан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э-г, өөрийн нөхөр 63 настай Г-г хутгалж амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарчээ.
Ингэхдээ төрсөн дүүгийнхээ цээжин тус газар хутгалж хүнд гэмтээн, өөрийн нөхрийг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар хутгалж, амь насыг нь хохироожээ. Цээжин тус газартаа хутгалуулсан 60 настай Э нь биеийн байдал хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж буй.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд