Их найрагчтай Даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

2019-02-08

Их найрагчтай Даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр бурхны оронд заларсан билээ. Тэгвэл түүнтэй Даваа гаригт 05.00-07.00 цагийн хооронд Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар их найрагчтай салах ёс гүйцэтгэх ажлыг зохион байгуулахаар болсон билээ.

Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ. Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн "Боржигоны бор тал", "Монголын их хээр тал", "Учирлахын шүлэг", "Уянгын шаглаа", "Хүүдээ унших шүлэг", "Чамдаа би хайргүй байхын аргагүй", "Буруу энгэртэй дээл", "Ижийтэйгээ байхад би баян байсан" зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насандаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНХАУ-ын хянан магадлагааны баг Монголд ажиллаж байна
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 14.5 мянган иргэнд үйлчлэв
Жилийн дараа хорт хавдрыг бүр мөсөн дарна
270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хэрэглээний барааны үнэ буурч байна
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Шархны боолтоор Nike хийж өмссөн охинд жинхэнэ Nike бэлэглэжээ
“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ
Шаардлага хангахгүй архи худалдаалж байна
“Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна
284 ДОХ-ын тохиолдол бүртгэгдлээ
НДШ нэмэгдэхгүй боллоо
Хүнсний ногооны үнэ өсчээ
Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна
Энэ оны хамгийн сүүлийн “Бүтэн сар” өнөөдөр шөнө гарна
Соробан сампин, цээж тооллын тэмцээнээс 80 цом авсан хүүхдүүд өнөөдөр ирнэ
Шинэ Зеланд улс АНУ-аас 120 м.кв хэмжээтэй хүний арьс захиалжээ
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
ХААН банк шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ