2019-01-30
УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний албан тушаалыг хэн залгамжлэх вэ гэсэн таавар таамаг нийгэмд хэдийнээс эхлээд байгаа билээ. Ямартай ч цаг хугацааны хувьд цагаан сарын өмнө УИХ-ын дараагийн даргыг томилно гэсэн мэдээлэл байгаа юм.
Харин өнөөдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын даргад хэний нэрийг дэмжихээ хэлэлцэхээр болжээ. Удирдах зөвлөлийн хурал 14.00 цагаас товлогдоод байгаа бөгөөд энэ хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлэг нь үргэлжлүүлэн хуралдаж нэр дэвшигчийнхээ асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Ингэж өнөөдөртөө багтаж нэр дэвшигчээ тодруулж, бүлэг дээрээ санаа оноогоо нэгтгэсний дараа маргааш буюу Пүрэв гарагт Төрийн байгуулалтын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дараагийн даргын томилгоог хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байгаа ажээ.
УИХ-ын шинэ даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гэхчлэн нэр яригдаж байгаа. Харин эдгээрээс Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар илүү магадлалтай гэсэн мэдээлэл байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд