БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ

2019-01-21

СӨҮЛ. /CNN/. 18 настай охин хумсаа мэрэн сууна. Тэрбээр БНСУ-ын хамгийн алдартай спортын төрөл болох тэшүүрийн спортын эмэгтэй тамирчдын дундаас бие махбодын хүчирхийлэл болон бэлгийн дарамтад өртсөн олон эмэгтэйчүүдийн нэг ажээ.

“Би нэгэн удаа дасгалжуулагчийнхаа өрөөнд дуудагдан очтол тэшүүрийн ирний хамгаалалтаар намайг 10-20 удаа цохисон. Миний булчин тасарч, бие хөхөрч, арьс урагдсан. Тухайн үед ах маань гольфын клубын тамирчидтай зодолдсон байсан” гэж тамирчин А хэлжээ.

Тамирчин А-гийн “CNN” сувагт мэдээлснээр, тэрбээр энэ тухайгаа бусдад мэдэгдэхээс маш их айсан боловч дахин чимээгүй явахыг хүсээгүй аж. А дөнгөж 11 настайгаасаа эхлэн хүчирхийлэлд өртөж эхэлжээ. Тэрбээр тэшүүрийн багаа хэд хэдэн удаа орхихыг оролдсон боловч түүнийг асар их нөөц бололцоотой хэмээн ятгасан учир эргэн ирсэн байна. Түүний ээж нь охиныхоо эмчилгээний талаар орон нутгийн удирдлагуудад гомдол мэдүүлж, бусад хүүхдүүдийн эцэг эхтэй нэгдэхийг хүссэн хэдий ч түүний оролдлого амжилтад хүрээгүй байна.

“Хэрэв би дасгалжуулагчаа шүүмжилвэл миний тэшүүрчний карьер дуусна. Хэрэв би дасгалжуулагчаа гэмт хэрэгт буруутгавал их сургууль эсвэл мэргэжлийн багт элсэж чадахгүйд хүрнэ” гэж А хэлжээ.

Тэрбээр 15 настайгаасаа эхлэн бэлгийн дарамтад өртөж эхэлсэн бөгөөд шинэ эрэгтэй дасгалжуулагч нь түүний уруулын ойролцоо үнсэж, дахин дахин тэвэрч эхэлсэн ба үүнээс хойш хоёр жилийн турш түүнд хайр сэтгэлээ илэрхийлэх болсон байна. “Энэ нь надад маш заваан санагдсан бөгөөд би тэгэхэд жаахан байсан. Би үүнийг буруу бас ноцтой гэдгийг мэдэж байсан бол зөвхөн өөртөө хадгалахын оронд ээждээ хэлэх байсан” гэж А хэлээд, “Энэ талаар хэнд ч хэлж чадахгүй байсан нь намайг улам хэцүү байдалд оруулж байсан” гэжээ.

Харин Олимпын хошой аварга, тэшүүрийн тамирчин Шим Сук Хи бэлгийн дарамтад өртдөг байсан талаараа өнгөрсөн онд олон нийтэд мэдээлж, дэлхий нийтийг шуугиулсан нь өөрт тохиолдсон явдлынхаа талаар бусдад мэдэгдэх урам зоригийг тамирчин А-д өгчээ.

“Спортын салбар дахь хүчирхийлэл болон бэлгийн дарамтын талаархи хохирогчдын цуврал мэдүүлэг нь энэ салбарт тэргүүлэгч орны нэрэн дор нуугдсан гутамшигт явдлыг харуулж байна” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт өндөр албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Тэшүүрийн тамирчин байсан дасгалжуулагч Ёо Жун Хюн залуу тэшүүрчдийг дэмжих бүлэг байгуулсан бөгөөд түүний эгч 14 жилийн өмнө мөн бие махбодын хүчирхийлэлд өртөж байжээ.   

Өнгөрсөн долоо хоногт Солонгосын Спорт, Олимпын хорооны тэргүүн Ли Ки Хьюн тамирчид, олон нийт болон спортын салбарыг дэмжигч бизнес эрхлэгчдээс уучлалт хүссэн билээ. Тэрбээр хэлэхдээ, бид цаашид хүчирхийллийг таслан зогсооход гол анхаарлаа хандуулан ажиллах болно гэжээ.

Хүмүүс хүчирхийллийг “байдаг л зүйл” гэж боддог

БНСУ-ын эцгийн эрхт, хуучинсаг ёсыг өөрчлөхийг шаардсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн сэргэх үед тамирчин Шим Сук Хи болон бусад тэшүүрчид дээрх мэдэгдлүүдийг хийсэн байна.

Өнгөрсөн онд олон арван мянган Солонгос эмэгтэй зөвшөөрөлгүйгээр банзал сөхөх болон нууцаар бичлэг хийхийг эсэргүүцэж, гудамжинд жагссан билээ. Тухай үед залуу бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгийн хатуу стандартыг мөн эсэргүүцэж байсан юм.

“Спортын ертөнцөд хүчирхийлэл болон хэл амаар доромжлох явдлыг хүмүүс байдаг л зүйл гэж боддог, тамирчид ч мөн ялгаагүй. Энэ нь тэднийг шархалуулж, хүнд байдалд оруулдаг ч тэд энэ талаараа бусдад хэлдэггүй” гэж А нэмж хэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй