Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна

2019-01-16

Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна

Тайландын Засгийн газар аюултай хэмжээнд хүрээд буй Бангкок хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймэл үүл үүсгэж, бороо оруулах аргыг хэрэглэхээр болжээ.

Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засагтай Тайланд улсын нийслэлд барилгын ажил, автомашин болон үйлдвэрийн утаанаас болж агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Ялангуяа хуурайшилтын улирлын үед агаарын бохирдол аюултай хэмжээнд хүртэл нэмэгддэг бөгөөд өчигдөр /2019.01.15/ тус улсын Ерөнхий сайд шаардлагагүй тохиолдолд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан аж. Энэ долоо хоногт Бангкок хотын агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 70-100 мкг/мхүрсэн байна.

Бороо оруулах замаар агаарын бохирдлыг бууруулахын тулд өчигдөр /2019.01.15/ хоёр онгоцыг хөөргөж, натрийн хлорид цацаж,  үүл үүсгэсэн бөгөөд орой нь Бангкок хотод бороо орсон байна. Тайландын Засгийн газар хиймэл үүл үүсгэх ажиллагааг цаашдаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа  аж. Агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд үнэгүй амны хаалт тараахын сацуу агаарт даралттай ус шүрших ажлыг хийж байна.

Хэрвээ хиймэл үүл үүсгэх ажил урт хугацаандаа үр өгөөжөө өгөхгүй, агаарын бохирдол улам ихэсвэл сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргана хэмээн Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа