“Tesla” гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхайд барина

2019-01-08

“Tesla” гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхайд барина

АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компани гадаад дахь анхны үйлдвэрээ Хятадын Шанхай хотноо барихаар болжээ. Энэ зун гэхэд  ашиглалтад орохоор төлөвлөж буй  “Gigafactory” нэртэй уг үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр /2019.01.07/ болж өнгөрсөн байна. Нийт таван тэрбум ам.долларын өртгөөр босох үйлдвэр “Model 3” загвараар үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хэлжээ.

“Gigafactory” үйлдвэр барих газрыг аравдугаар сард 140 сая ам.доллараар худалдан авсан ба үйлдвэр эхний удаад долоо хоногт 3000 машин, харин бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 500.000 машин үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Энэ үйлдвэр зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулан хямд загварууд болох “Model 3”,”Model Y”загваруудыг үйлдвэрлэх юм байна. Харин өндөр үнэтэй загварууд нь АНУ-д үйлдвэрлэгдэх ажээ. Хятадын хэрэглэгчид “Tesla”-ийн “Model 3”,”Model Y” загваруудыг 15 хувийн татварын нэмэгдэлтэйгээр 500 орчим мянган юанаар худалдан авдаг байсан бол уг үйлдвэр ашиглалтад орсноор ямар нэгэн нэмэлт татваргүйгээр 300-400 мянган юанаар худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ үнэ нь Хятад улсын дундаж орлоготой иргэдийн хувьд боломжийнд тооцогдоно.

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй