МИАТ хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ

2019-01-08

МИАТ хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ

Орос улсаас бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэхийн салбар байгуулагдсан өдөр гэж үзэн, тэмдэглэж ирсэн түүхтэй.

Иргэний агаарын тээврийн салбар хөгжсөөр 1993 онд МИАТ төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон байна. Тус компани өчигдрөөс эхлэн /2019.01.07/ “MIAT Excursion” хөтөлбөр  хэрэгжүүлж эхэлснээр сэтгүүлчдэд үйл ажиллагаагаа танилцуулав.

"МИАТ” компани өнгөрсөн онд 2293 удаагийн аяллаар 18400 цагийн нислэг хийж, 718 мянган зорчигч тээвэрлэжээ. Үүнийг 2017 оны зорчигч тээвэртэй харьцуулахад 16  хувиар өссөн үзүүлэлт бол энэ онд 760 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьсан байна.  Мөн 2019 онд БНХАУ-ын Шанхай, Гуанжоу, Японы Осака хот руу  шинээр тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

АЗИД ГАЙХАГДСАН МИАТ-ИЙН МОНГОЛ  ИНЖЕНЕРҮҮД

Тус компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 1956 оноос хойш компанийнхаа бүх агаарын тээврийн хүлгүүдэд засвар үйлчилгээ хийж иржээ. 2014 оноос эхлэн гадаадын агаарын  тээвэрлэгч компаниудын агаарын хөлөгт  засвар үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд нийтдээ гадаадын 12 агаарын  тээвэрлэгч компанитай хамтарч ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар   62 дахь агаарын  хөлөгтөө  засвар үйлчилгээ хийгээд байна.

5.2 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО КОМПАНИДАА  ОРУУЛЖЭЭ

"МИАТ" компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйлдвэр  төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Чулуунжав “Нэг  том онгоцны засвар 10-14 хоногт үргэлжилдэг. Нэг онгоц засварлахад 250-500 мянган ам.долларын орлогыг компанидаа оруулдаг. Өнгөрсөн 2017 онд 25 онгоц засаж, нийтдээ 5.2 сая ам.долларын орлогыг компанидаа  оруулж байсан бол 2018 онд 12 агаарын хөлөг зассан. Тоогоор нь хөөвөл  засах онгоцны тоо багассан мэт боловч том төрлийн буюу Боинг 767- 300 агаарын хөлөгт ихэвчлэн засвар хийсэн. Энэ онгоц нь  Боинг 737 -800 агаарын хөлгөөсөө хоёр дахин том онгоц. Тэр ч  утгаараа хоёр дахин илүү цаг зарцуулж хоёр дахин илүү орлогыг компанидаа оруулж байна. Тухайлбал, компанидаа оруулж байгаа орлогын хэмжээ 11  тэрбум төгрөгт хүрсэн.  Гадны авиа компаниуд Монголын авиа компанитай хамтарч ажилладаг нь Монгол инженерийн ур чадвар, чадамж гүйцэтгэл бусад улс орнуудтай харьцуулахад илүү  сайн байдаг болохоор тэр. Ер нь манай инженер, техникийн ажилтнууд өндөр чадвартай” гэлээ.

Түүнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар луу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц гэнэтийн буулт хийсэн шалтгааны талаар лавлахад дараах хариулт өгөв.

Тэрбээр “Инчонд гэнэтийн буулт хийсэн талаар техник үйлчилгээ талаас нь бодитой мэдээлэл  өгөхөд тус  агаарын  тээврийн хөл хураагдахгүй гацаж, агаарт хоёр цаг орчим эргэлдсэн. Газардахгүй хоёр цаг агаарт ниссэн шалтгаан нь агаарын хөлөг өөрөө хөөрөхдөө буцаад буух түлшээ авсан байдаг. Түлшний хэмжээ буултын хүндээс илүү их байсан учраас хоёр цаг орчим агаарт эргэлдэж түлшээ шатааж дууссаны  дараа буусан. Түүнээс  биш ослын буулт биш техникийн шалтгаантай буулт байсан” гэв.

"МИАТ" КОМПАНИ 2019 ОНД ХОЁР ОНГОЦ ТҮРЭЭСЭЛЖ, 760 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭНЭ

Сургалтын онгоц

"МИАТ" компани суудлын багтаамжаа нэмэгдүүлэх зорилгоор шинээр агаарын хоёр хөлөг онгоц нэмж авахаар болжээ.

Эдгээр онгоцны эхнийх нь энэ сарын 21-ний өдөр Монголд ирнэ. "МИАТ" компани “Boeing” компанийн дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 Max” маркийн хөлөг онгоцоор энэ удаад парк шинэчлэл хийж байгаа аж.

Тус компани Нидерландын “ING” банкнаас авсан 20 сая ам.долларын зээлээр “Boeing” компаниас 2013 онд “Boeing 767-300 ER” агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2018 оны арванхоёрдугаар  сард зээлийн төлбөрөө барагдуулжээ. Харин энэ онд худалдан авах хоёр агаарын хөлгийн хувьд компанийг нэмэлт санхүүгийн дарамтаас чөлөөлөхийн тулд түрээсийн гэрээгээр ашиглахаар болсон байна.

Онгоцны бүхээгийн хэсэг

Сонирхуулахад,  тус компанийн сургалтын төв нь дотоодын авиа компаниар тогтохгүй хамтрагч гадны авиа компаниудад  сургалт явуулдаг  бөгөөд олон улсад чиглэсэн сургалтыг эх орондоо хийхийг эрмэлзэх болжээ. Тус компани 2018 онд дэргэдээ сургалтын онгоцтой болсон байна. Энэхүү сургалтын байгууламжийг байгуулсны ач холбогдол нь гадаадад бэлтгэдэг байсан зарим боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болсноор зардлыг хэмнэн, сургалтын давтамж ихэссэнээр үйлчилгээ чанар дээшлэх боломжтой болж байгаа аж. Сургалтын онгоцны хэсэгт үйлчлэгчийн сургалт анхан болон давтан сургалтыг хийдэг. Давтан сургалт нь жилд хоёр удаа хийгддэг. Эхнийх нь  "МИАТ"-ийн  сургалтын төвд хийгддэг бол дараагийнх нь “Korean Air” компанийн сургалтын төвд хийгддэг  гэнэ.

Хамгийн сүүлд нь бид “МИАТ” компанийн Зорчигч бүртгэлийн хэлтсээр орсон юм.  Зорчигч бүртгэлийн хэсэг гурван ээлжээр ажилладаг аж. Биднийг очиход орон нутаг, олон улсын нийлсэн долоон нислэг үйлдэж, 1120  зорчигчдод үйлчлээд байлаа.

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДВАЛ 5000 ВОНООР ТОРГОНО

Тус компанийн  Зорчигч бүртгэлийн хэлтсийн ээлжийн ахлах Я.Дуламсүрэн “Олон улсын бүртгэл хоёр цагийн өмнө эхэлдэг. Зорчигчдод хоёр цагийн өмнө бэлэн байх ёстойг сануулдаг. Улс орнууд руу зорчиход хил, гаалиар нэвтрүүлэхийг хориглосон зүйлүүд бий. Тухайлбал, БНСУ-руу  мах махан бүтээгдэхүүн, ангийн үнэт эдлэл  зэргийг оруулахыг хорьдог. Сүүлийн үед зорчигчид БНСУ-руу мах, махан бүтээгдэхүүн их хэмжээгээр  гар цүнхэндээ авч гарахыг оролддог болсон. Бүгдийг хурааж байгаа. БНСУ-ын  гаалиас мах махан бүтээгдэхүүн авч орж байгаа иргэнийг 5000 воноор торгох хүртэл заавар ирсэн” гэв.

Далайд гарцгүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг юм. Үүнээс гадна  2019 онд  Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд нүүж очих том ажил  тэднийг хүлээж байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсон ч  зорчигчийн тийзний тарифт өөрчлөлт орохгүй хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй