Монгол бөхөн өвлийг өнтэй давж чадахгүйд хүрчээ

2019-01-07

Монгол бөхөн өвлийг өнтэй давж чадахгүйд хүрчээ

Мөстлөгийн үеэс үлдсэн цорын ганц амьтан болох Монгол бөхөнг хатуухан өвөл хүлээж буйг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран  Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Хээрийн судалгаагаар энэхүү ховор амьтны нутагладаг Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд зуншлага тааруу байсны улмаас идэх өвсгүй болсон аж.  Зарим нутгаар, ялангуяа Дарвийн нурууны хойд бэл, Хүйсийн говьд үлдсэн багахан шар өвс арваннэгдүгээр сард болсон хүчтэй шуурганы үед хийсэж, бүртийх өвс үлдээгүй байна. Ердөө маш бага талбай бүхий цөөн хэдэн тасархайтсан газар малын хөлд сүйдэлгүй үлдсэн нь бөхөнгийн хувьд өвлийг давах гол амин сүнс нь болох төлөвтэйг “Бөхөн хамгаалах сүлжээ баг”-ийн ахлагч Б.Батсайхан хэллээ. Тэрбээр “Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд наймдугаар сарын сүүл хүртэл хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа. Харин наймдугаар сарын сүүлээр бөхөнгийн нутгийн зарим хэсгээр хур бороо орж бэлчээрийн гарц сайжирсан боловч малчид малаа тарга тэвээр авхуулах зорилгоор бэлчээрийн гарц сайжирсан газарт бэлчээрлүүлж тухайн бэлчээрийг ерөнхийд нь дуусгасан байна. Бөхөн идэх өвс алга. Хэрэв цас ихээр орвол бөхөнгийн нөхцөл байдал энэ өвөл хүндрэх төлөвтэй байна” хэмээжээ.

Хээрийн судалгааны дүнгээр үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан байна. Байгаль хамгаалагчдын хэлснээр Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газарт бөхөн олноороо нутагладаг байсан аж. Өмнөх жилүүдэд энд дор хаяж 10 сүргийн 100-300 толгой бөхөн таардаг байсан бол энэ удаа маш цөөн таарсан нь тоо толгой нь эрс цөөрсөнтэй холбон тайлбарлаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй