Нийслэлийн хэмжээнд нийт 1,872 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна

2018-12-25

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж байгаа юм. 

Тус удирдамжийн дагуу Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд өнгөрсөн өдрүүдэд ажиллажээ.

Баянгол дүүрэгт

Тус дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос сүүлийн тоогоор 308 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 108 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. 

Мөн хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон Ахмадын эмнэлгийн Хүүхдийн II тасгийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж буй нь дотоод орчны агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчлөлөөс хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн байна.

 

Чингэлтэй дүүрэгт

Эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос 174 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Нэмэлтээр хүүхдийн 96 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 60 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн аж.

Тус эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар Удирдлагын зөвлөлийн гишүүд, халдвар судлаач нар дэмжлэгт хяналтыг өдөр бүр хийж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Сүхбаатар дүүрэгт

Нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос 195 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 20 ор, нөөцөөс 50 орыг хүүхдийн оронд шилжүүлжээ.

Баянзүрх дүүрэгт

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос сүүлийн тоогоор 224 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба харьцангуй ачаалал багатай байгаа юм.

 

Сонгинохайрхан дүүрэгт

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 115 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Хан-Уул дүүрэгт

Дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос сүүлийн байдлаар 318 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 238 орыг дэлгэн ажиллуулж байгаа аж.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд "Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00цаг хүртэл, Бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар, мөн томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхжүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 895 орыг дэлгэж, нийт 1,872орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа талаар ЭМЯ мэдээлэв.

Та бүхэн дүүргийн эмнэлгүүдийн холбогдох утас, хаяг байршлийн мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Төв зам долоо хоног түгжирнэ
Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно
Төрийн албан хаагчдад архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалжээ
Нимбэгний ач тус
2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно
Хятад иргэд хилээр дахин орж ирэхгүй учраас хасалт хийлгэхээр авчирсан гэжээ
Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ
Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцсон байна
“Train to Busan 2” буюу “Peninsula” кино ирэх онд нээлтээ хийнэ
Хойд туйлд болох нохой чарганы аялалд Монголын хоёр иргэн оролцоно
Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Томуугаар өвчилсөн хүүхдэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалуудыг худалдахыг завджээ
Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна
Нугардаг дэлгэцтэй гар утас
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах гэж байна.