2035 он гэхэд хоёр дахь дэлхийн эрэлд гарч болзошгүй

2018-12-19

2035 он гэхэд хоёр дахь дэлхийн эрэлд гарч болзошгүй

Дэлхийн хүн ам сүүлийн таван жилийн дотор хурдацтай өссөн. Үүнийг дагаад эх дэлхийн газар, эрчим хүч, усны эрэлт эрс нэмэгдэв. Гэвч энэ хэрэглээ нь байгалийн нөхөн сэргээлтээс 30 дахин их байгаа юм. Үүгээр зогсохгүй эх дэлхий хүн төрөлхтөний “үйлдвэрлэсэн” хог хаягдлыг шингээж чадахгүйд хүрээд байгаа билээ.

Гэвч хүн, байгаль хоёр одоо ба ирээдүйд зэрэгцэн оршихын тулд бидэнд ургамал, амьтнаар баялаг, хүчирхэг экосистемтэй, эрүүл дэлхий хэрэгтэй. Хэрэв хүн төрөлхтөн байгальд хандаж байгаа байдал энэ хэвээр үргэлжилбэл хүн төрөлхтөн 2035 он гэхэд хоёр дахь дэлхийн эрэлд гарч болзошгүй болоод байгаа ажээ.

Дэлхий 4.5 тэрбум жилийн түүхтэй. Үүний 200 мянга гаруй жилд хүн төрөлхтөн үүсч, амьдарч байгаа. Гэвч хүн төрөлхтөн эх дэлхийдээ ямар ч амьд организмаас хавьгүй ихээр сөргөөр нөлөөлжээ.

Дэлхийд нүүрлэж буй гол аюулыг тогтоохын тулд Дэлхий байгаль хамгаалах сан болон шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтран “Амьд ертөнц” тайланг энэ жил 20 дахь жилдээ гаргаж байна. Энэ тайланг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өнөөдөр /2018.12.19/ Монголд анх удаа танилцууллаа.  

Дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдацтай цөөрч, зарим нь устан алга болж байгаа нь тайлангаас илэрхий байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 гаруй жилд 60 хувиар цөөрчээ.

Хэт ашиглалт ба газар тариалан биологийн олон янз байдлын сүйрлийн үндсэн шалтгаан болсоор байна. Үнэндээ манай эриний 1500 оноос хойш устсан бүх ургамал, хоёр нутагтан, хэвлээр явагч, шувуу, хөхтөн амьтдын 75 хувь нь хэт ашиглалт, газар тариалангаас болж мөхсөн юм.

Түүнчлэн 2018 оны гуравдугаар сард гаргасан газрын доройтол, нөхөн сэргээлтийн үнэлгээгээр дэлхийн газар нутгийн дөрөвний нэг нь л хүний үйл ажиллагаанд өртөөгүй байна. Энэ хувь 2050 он гэхэд аравны нэг болж багасах төлөвтэй байна.

Хүн төрөлхтөн байгальд ээлгүй хандсанаар ямар үр дүнд хүрснийг онцолъё.

  • Сээр нуруутан амьтдын тоо 1970 оныхоос 58 хувиар
  • Хуурай газар 38 хувиар
  • Цэнгэг ус 81 хувиар
  • Далай тэнгис 36 хувиар багассан байна.

Харин Монгол Улсад биологийн төрөл зүйл дараах байдлаар доройтжээ.   

  • Халиун буга 1980 онд 130 мянга байсан бол 2010 онд 20 мянга болж 87 хувиар буурчээ.
  • Тарвага нь 40 сая байсан бол 1990 онд 20 сая, 2002 онд таван сая болсон байна.

Үүний шалтгаан нь нэгдүгээрт, биологийн төрөл зүйлийг хэт ихээр ашиглах, биологийн нөөцийг нөхөн сэргээгдэх хэмжээнээс давуулан ашиглаж байгаатай холбоотой. Хоёрт, хөдөө аж ахуй буюу газар тариалан, мал аж ахуй эрчимжихийн хэрээр биологийн төрөл зүйл хомсдож байдаг байна. Түүнчлэн байгалийн бохирдол, харь зүйлийн түрэмгийлэл үүнд нөлөөлдөг байна. Хэрэв байгалийн доройтол жил бүр энэ хэвээр нэмэгдсээр байвал 58 хувьтай байгаа биологийн төрөл зүйлийн хомсдол 2020 онд 67 хувь болох төлөвтэй байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас энэ байдлаас гарахын тулд дараах зургаан зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзжээ.

  • Ойн нөөц, хэрэглээ
  • Далай тэнгис
  • Цэнгэг усны нөөц, хэрэглээ
  • Амьтан ургамлын ашиглалт
  • Уур амьсгал, эрчим хүчтэй холбоотой асуудал
  • Хоол хүнстэй холбоотой асуудал

Эдгээр зургаан асуудалтай холбоотойгоор маркетинг, санхүү, засаглалын асуудалд улс орон бүр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”