“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?

2018-12-14

“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?

Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болно. Энэ хуралд оролцохоор “Оросын төмөр замууд” Нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчтэйгөө Монголд хүрэлцэн ирсэн гэсэн мэдээлэл байна.

Энэ нь Оросын тал “УБТ3” ХНН-ийн ерөнхий хорооны хуралд ач холбогдол өгч байгаа хэрэг бололтой. Учир нь “УБТЗ” ХНН-ийн одоогийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх гэнэ. Харин түүний оронд Оросын талаас хүнээ томилох тухай яригдаж байгаа юм байна.

Ер нь бол “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны хурлаар даргын халаа, сэлгээнээс гадна өнгөрсөн зунаас хойш ЗТХЯ-нд өрнөсөн үйл явдлууд, ялангуяа ЗТХ-ийн сайд дараалан солигдож байгаатай холбоотойгоор “УБТЗ”-ын бодлого, үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг хэлэлцэх юм байна.

“УБТ3” XНН-ийн дүрэмд зааснаар тус нийгэмлэгийн ерөнхий хороо зургаан гишүүнтэй. Ерөнхий хорооны даргаар “Оросын төмөр замууд” Нээлттэй нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.А.Краснощек, түүнээс гадна Оросын талыг төлөөлж тус ерөнхий хорооны гишүүнээр ОХУ-ын тээврийн орлогч сайд А.С.Цыденов, “Оросын төмөр замууд” Нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх В.Н.Морозов нар ажилладаг.

Харин Монголын талаас тус ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, гишүүдээр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр нар багтдаг байсан. Гэвч өнгөрсөн зун Б.Цогтгэрэл, Б.Артур нар ЗТХЯ дээр гарсан хүн амины хэргийн улмаас хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Ингэхээр ерөнхий хорооны Монголын талын гишүүдэд өөрчлөлт оруулж, Б.Цогтгэрэлийн оронд ЗТХ-ийн дэд сайд болсон Л.Халтар, Б.Артурын оронд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болсон А.Батболдыг оруулах бололтой.

Уг нь “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны гишүүдийг гурван жилийн хугацаатай сонгодог юм байна. Мөн ерөнхий хорооны дарга, орлогч даргын үүргийг хоёр тал мөн гурван жилийн хугацаатай ээлжлэн гүйцэтгэнэ гэж дүрэмдээ заажээ.
 

Гэхдээ энэ хурлын хамгийн гол асуудал нь дээр хэлсэнчлэн “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх тухай юм байна. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямааг чөлөөлөх нь тодорхой, харин түүний оронд хэн "УБТЗ” ХНН-ийн дарга болох вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй