НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ

2018-12-12

Даваа гарагт Марокко улсын Марракеш хотод болсон НҮБ-ын засгийн газар хоорондын бага хурлын үеэр аюулгүй, дэг журамтай, хууль ёсны цагаачлалын тухай Дэлхийн гэрээг 150 гаруй улсын янз бүрийн түвшний төлөөлөгчдийн оролцоотойгоор баталлаа.

НҮБ-ын гишүүн болох бараг бүх орон зургаан сарын турш хэлэлцсэн уг баримт бичиг нь заавал дагаж мөрдөхийг үүрэг болгоогүй бөгөөд харин энэ салбарт дэлхийн хэмжээнд хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм. Цагаачлалын тухай гэрээг 12 дугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар батлах төлөвтэй байна.

Дээрх гэрээ нь цагаачдыг илгээж байгаа болон хүлээн авч байгаа улс орнуудын хооронд “цагаачлалын салбарт бүх асуудлаар хамтран ажиллах механизмын тухай юм”. Гэсэн хэдий ч олон маргаан дагуулсаар байгаа аж. Тухайлбал, хэрэв гэрээг баталбал хөгжилтэй орнуудыг чиглэх цагаачдын урсгалыг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж уг баримт бичгийг эсэргүүцэгчид болгоомжилж байна. Харин хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар, гэрээнд тусгасан арга хэмжээ нь цагаачдын эрхийг хамгаалахад хангалтгүй аж. Бельги, Болгар, Унгар, Чех, Словак, Австрали, Израиль, Итали, Швейцарь зэрэг орнууд бага хуралд оролцохгүй байхаар шийдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гэрээг хэлэлцэх үйл явцаас бүр 2017 онд гарчээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэлснээр, Дэлхийн гэрээ нь хууль ёсны цагаачдад ажиллах хүч дутагдаж байгаа улс орнуудын зах зээлд нэвтрэх боломж олгоно. Ингэхдээ хууль ёсоор цагаачлах арга замууд нь хууль бус цагаачдын урсгалтай илүү үр дүнтэй тэмцэх боломж олгоно гэж тэрбээр үзэж байна.

Түүний хэлснээр, уг гэрээ нь “холбогдох бүх субъект хооронд цагаачлалын асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд ямар ч улс цагаачлалын асуудлыг бие даан шийдэх боломжгүй гэдгийг тусгажээ”.

Мөн нэг талаас, гэрээнд цагаачдын тухай мэдээлэл цуглуулах, солилцох, тэдний үндсэн эрхийг хүндэтгэх, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь туслах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх болон зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хангах зэргийг тусгасан байна. Нөгөө талаас, баримт бичигт хууль бус цагаачлалтай хамтдаа тэмцэх, хууль бус цагаачдыг эх нутагт нь аюулгүй буцаахад болон тэднийг буцааж хүлээж авах, өмнө нь ямар нэг байдлаар алдсан байсан иргэншлийг сэргээх ажлыг төлөвлөгөөтэй хийхэд хамтран ажиллах тухай заажээ.

НҮБ-ын мэдээллээр, өдгөө дэлхийд шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүний тоо 68 сая болсны 25 сая нь дүрвэгсэд, гурван сая нь цагаачлах эрх хүссэн хүмүүс бол 40 сая нь дотооддоо шилжин суурьшигчид аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй