Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна

2018-12-07

Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна

Олон улсын санхүүгийн зах зээл дэх ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүсээд буй түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах хандлага ажиглагдах болсон.

Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк 2018 оны хоёрдугаар хагаст нийт 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 11 дүгээр сар гарснаас хойш нийт 370 сая ам.долларыг захад нийлүүлээд байна. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тасралтгүй сулраад байсан төгрөгийн ханш 12 дугаар сарын 05-ны өдөр 5.02 төгрөгөөр чангарсан байна.

Түүнчлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлснээр банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11 хувьд хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна.

Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй