Ц.Нямдорж: УИХ өөрөө замбараагүй болчихлоо. Та нар энэ улсыг Украин шиг болгох гээ юу

2018-12-06

Засгийн газрын гишүүд өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсонгүй. Иймд УИХ-ын дэд дарга ихээхэн бухимдаж, Засгийн газар өөрийг нь томилсон УИХ-ын дээр гарч суулаа. Давхар дээлний гай гарч байна. ХХААХҮ-ийн сайдыг томилолгүй гурван долоо хоног боллоо. Шинэ сайдыг томилох, эсэхийг хэлэлцэх гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцохгүй байна. Иймд Засгийн газарт хугацаатай, албан даалгавар өгье.  Хэрэв биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэв.             

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Бидэнтэй холбоотой шүүмжлэлийг сонсоно.

УИХ өөрөө замбараагүй байдалд орчихлоо. УИХ-ын гишүүдийн тал нь гадаа эсэргүүцлээ илэрхийлээд байна. Би нөхрийн ёсоор М.Энхболд дарга танд бүтэн жилийн өмнөөс хэлсэн шүү дээ. Би УИХ-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгч л байсан. Засгийн газар, Засгийн газар л гээд байх юм. Одоо энд 20 хүн сууж байна. Та на энэ улсыг Украин шиг болгох гээ юу? Ж.Мөнхбатаа чи дуугүй бай. Олон хоног цамналаа чи.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Шинэ МАНАН үүсэж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л. Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболд огцор гэсэн бичиг барьж, шаардлага тавьсан юм. Тэд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна. Гэвч тэдний зарим нь М.Энхболд даргын тайлбарыг бүрэн сонсолгүй гарч явжээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Хуулийн дагуу, шаардлагаа албан байдлаар тавь” гэж хэлсэн байна.

УИХ-ын үйл ажиллагааг зогсооно, тасалдуулна, тасална гэсэн энэ үед би өргөдлөө өгөөд орхиж явахгүй. Бид ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа зогсолтгүй байх ёстой. Төрийн ажлын ёс жаяг гэж бий. Ц.Нямдорж сайд надад тэдгээр гишүүдтэй уулзах нь зөв гэсэн юм гэж УИХ-ын гишүүдэд тайлбарлав.

Дараа нь УИХ-ын Тамгын газраас дараах тайлбарыг өгөв. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дээрх дөрвөн гишүүнийг шинэ МАНАН гэж тодорхойлов. Тэрээр “Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд дууссан. Одоо энэ сэдвийг хойш тавих хэрэгтэй. Засгийн газраас алтны АМНАТ-ын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Тэгсэн атлаа өөрсдөө чуулгандаа оролцохгүй байна. Төр нь төр шиг биш, нам нь нам шиг биш боллоо. Ийм нөхцөлд ирсэн тул УИХ тарах нь зөв. Ард түмнээр оноогоо тавиулъя. Тэд алаг цагааныг маш сайн ялгана.” гэсэн юм.     

-Өглөө ирцyд бүртгүүлсэн гишүүдээс чөлөө авсан гишүүн байхгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж байна гэж мэдэгдсэн гишүүн мөн байхгүй. Гэвч картаа сугалан, гарч явсан гишүүдийг эсрэг санал өгсөнд тооцно гэв.  

Ингээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гаргасан горимын саналын дагуу санал асуухад хуралдаанд оролцсон 43 гишүүний дийлэнх нь дэмжсэн тул өнөөдөр хэлэлцэх асуудлуудыг хойшлууллаа.   

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ