Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг ээжийнхээ хамтаар биеэ үнэлдэг байсан гэжээ

2018-11-14

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа юм.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018.11.07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрсөн бол шүүх хурал арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байгаа билээ.

Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг архи согтууруулах зүйлс хэрэглэдэг, ээжтэйгээ хамт биеэ үнэлдэг байсан хэмээх мэдээллийг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгчээ. Улмаар уг мэдээллээ нотолхын тулд 21-нд болох шүүх хуралд шинэ гэрч оролцуулах саналыг тавьсан байна. Тэдний санал болгож буй гэрч нь хэргийн газарт байгаагүй бөгөөд талийгч охиныг таньдаг бага насны хүүхэд ажээ. Шүүх тэдний энэ саналыг хүлээн авсан байна.

Харин талийгч охины аав Т.Лхагвасүрэн: Т.Лхагвасүрэн “Миний охиныг ээжтэйгээ хамт архидаад явдаг архичин, биеэ үнэлэгч байсан. Тэрийг нь эцэг эхэд нь сонсгоё, эцэг эх нь байж байх юм чинь эцэг эхийнх нь нүдэн дээр сонсгоё, хүмүүсээр гэрчлүүлье гэсэн хүсэлт сая тавьж байна.

Би үрээ мэдэлгүй яахав дээ. Миний охин дүүтэйгээ эхийнхээ мээмийг булаацалдаад иддэг хүүхэд ш дээ. Тэгэхэд юун тэр архичин байх. Юун биеэ үнэлэх! Хичээлдээ явахдаа хүртэл өвөөгөөрөө хүргүүлээд л авахуулдаг хүүхэд юм чинь. Иймэрхүү байр суурьтай өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэж байгаа юм байна” хэмээжээ.

Хэргийг тодруулбал

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охиныг хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарч байв. Уг хэрэгт Б.Жавхлант, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

Улмаар дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Сэтгэгдэл үлдээх

zochin:2018-11-15 05:45:30
eooe ur huuhdee nudnii cucgii met hamgalahgui bol.yaanaa iim niigem dund ur huuhed min amidrana geheer.heleh ch ug oldohgui um.setgel gegeresei
X:2018-11-14 15:58:48
Araichdee ene 2iig alaad uguuch esuul amidaar ni tarchilgaj uheh hurtlee zovj amidraasai

ЦАГ АГААР

  • Пүрэв
    °C/°C
  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй