Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг

2018-11-13

Хүүхэд өсгөх дүрэм, томьёо гэдэг зүйл үгүй билээ. Харин Английн Эссексийн их сургуулийн профессор Эрика Рамирез амжилттай яваа бүсгүйчүүдийн тухай судалгаа хийгээд, тэдний ард шаардлага өндөртэй, хатуу ээж нар байдгийг нотолсон байна.

Өсвөр насны охид өмссөн хувцас, гэр орны ажил, найзуудтайгаа уулзах зэргээс болж “үглүүлж”, өөр хүүхдүүдийн ээж нарт атаархах нь олонтаа. Бас ээж нарын үргэлж хэлдэг “Чи хожим нь надад талархах болно” гэх үг түүний судалгааны дагуу үнэний ортой болох нь нотлогдож байна.

Профессор Эрика Рамирез 13-14 настай охидыг сонгон, арван жилийн турш буюу тэднийг нас биед хүртэл судалгаагаа үргэлжлүүлэн, их хэмжээний мэдээлэл цуглуулж, анализ хийж үзжээ. Олон жилийн судалгааны эцэст түүний гаргасан дүгнэлт бол, хүүхдээ зөнгөөр нь өсгөдөг зөөлөн ээжүүдийг бодвол шаардлага өндөртэй хатуу ээжүүдийн гарт өссөн охид илүү амжилтад хүрч, биеэ даасан, тэвчээртэй бүсгүй болдог байна. Мөн тэрбээр нэр алдарт хүрсэн, амжилттай яваа эрэгтэй, эмэгтэй хэн бүхний ард шаардлага өндөртэй, зарчимч эцэг эх байдаг зүй тогтлыг өөр нэг судалгаагаараа олж тогтоосон юм.

Харин “хатуу, шаардлага өндөртэй ээж” гэсэн энэхүү ойлголтод хүүхдийнхээ үйлдэл бүрийг хянаж, гэртээ хорьж цагдан, бие махбодь, оюун санааны хүчирхийлэлд автуулахыг бус хүүхдэдээ ирээдүйн амьдралаа шийдвэрлэхэд нь зөвлөгөө, удирдамж өгдөг, хүүхдэдээ цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь тусалж, ирээдүйд түүнээс их зүйлийг хүсэн хүлээдэг гэдгээ ойлгуулдаг ээжийг хэлж байгаа юм.  Ийм ээжүүдийн хүүхдүүд өөртөө итгэлтэй, шаргуу хөдөлмөрч болон хүмүүждэг аж. Сайн боловсрол эзэмшин, хүссэн ажилдаа орж, карьераа түргэн өсгөх чадвартай хүмүүс ихэвчлэн шаардлага өндөртэй ээжүүдтэй байдаг.

Гэхдээ эцэг эх нь хэтэрхий хатуу байх нь хүүхэд тэднээс зайгаа барьж, үнэнийг нуух, сэтгэлээ уудлахгүй байх нөхцөл байдлыг үүсгэдэг. Ялангуяа хүүхдийг айдсаар нь удирдан өсгөж хэрхэвч болохгүй. Харин нээлттэй харилцаа, эцэг эхийн анхаарал болон өндөр шаардлага зэргийн тэнцвэрийг зөв олж, хүүхэдтэйгээ харилцаж, тэдэнд өөрийгөө болон түүний ирээдүйг сайн илэрхийлж байх нь чухал юм.

Эх сурвалж: Brightside

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй