ТЭД 3 ХУВЬТАЙ ЗЭЭЛ АВЧ, 36 ХУВЬТАЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ

2018-11-13

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс 500 сая төгрөгөөс 3 тэрбум хүртэлх зээлийг удаа дараа авч байсан УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдын баримт мэдээлэл ил болсон. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид авсан зээлээрээ чухам ямар үйлдвэрлэл явуулсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Хэрэв тэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог гурван хувийн хүүтэй зээлийг хувааж аваад Банк бус санхүүгийн байгууллагаар /ББСБ/ дамжуулан өндөр хүүтэйгээр зээлдүүлж, мөнгө угаадаг байсан уу гэх асуулт эндээс тавигдаж байна. Энэ асуудлыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан шалгаж эхэлснээ дуулгасан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны албан сайтад мэдээлснээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн үзүүлэлт аж. 2018 оны эхний гурван улирлын туршид ББСБ-ын хөрөнгийн хэмжээ 30-аас дээш хувийн өсөлтийг үзүүлжээ.

Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.3 хувьтай байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн дийлэнх нь нэг бус ББСБ эзэмшиж байгаа нь татварын мөнгөөр хүүлэлт хийдэг газар нь УИХ болж хувирсан гэсэн иргэдийн таамгийг баталж байна. ЖДҮ-ийн зээлийн дуулианд холбогдсон УИХ-ын гишүүдийн ББСБ-ыг танилцуулъя.


ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь "ГАЗАР КАПИТАЛ", "ГАЗАР ПАРТНЕРС" гэсэн банк бус санхүүгийн байгууллагатай. 2007 оноос хойш  үйл ажиллагаа явуулж байгаа. Варьета төвийн нэгдүгээр давхарт байрладаг. Уян хатан нөхцөлтэй гэж тодотгосон тус ББСБ-аас  сарын  2.5-3 хувь буюу жилийн 30-36 хувийн хүүтэй бизнесийн зээл олгодог.

  

ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл авсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ “КАПИТАЛ ПРЕМИУМ" банк бус санхүүгийн байгууллагын 100 хувь эзэмшдэг талаараа бичжээ.  Тус ББСБ нь Сөүлийн гудамжинд байрладаг. Бизнесийн зээлийнх нь сарын  хүү дунджаар 3 хувь, жилийнх нь 36 хувьтай.

УИХ-ын гишүүн Л.Энхболд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдээд байгаа. Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 10 хувь эзэмшдэг талаар ХОМ-тээ дурджээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажилладаг байсан. 

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь ЖДҮДС-гаар дамжуулж, 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэрбээр “ТЭНҮҮН КАПИТАЛ” банк бус санхүүгийн байгууллагын хувьцааг эзэмшдэг талаараа ХОМ-доо мэдүүлжээ.  Бизнесийн зээлийн сарын  хүү 2.6-3 хувь, жилийнх нь 31.2-36. Өнгөрсөн гуравдугаар сард  шинэ салбар нээхээр СЗХ-нд хандсан.

 

ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Рэд Стар Клуб”-ийнхээ нэр дээр 800 сая төгрөгийн зээл авсан. Тус компани нь дэргэдээ “НЬЮСТАРФИНАНС” банк бус санхүүгийн байгууллагатай. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Энэ оны аравдугаар сард хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, шинэ салбараа байгуулжээ. Бизнесийн зээлийн хүү нь жилийн дунджаар 36 хувь.

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн  зээл “Хүннү” групптээ авсан нь мөн тогтоогдсон. Баримт дэлгэгдсэн даруйд Н.Учрал гишүүн 950 сая төгрөгөө буцааж байгаагаа мэдэгдсэн. Түүний аавын “Хүннү” групп  2014 оноос “ХҮННҮ ФИНАНС”  банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж иржээ. Тус ББСБ-ийн бизнесийн зээлийн хүү дунджаар 2.6-3 хувь, жилийнх нь 31.2-36 хувь.

Сэтгэгдэл үлдээх

зочин:2018-11-13 17:53:50
Ичих нүүрээ элгэндээ наасан юмнуудыг сайн хараад байгаарай. Ялангуяа Ж.Энхбаяр чинь өөрийгөө л их л шударга хүн гэж рекламддаг биз дээ. Алив тэгсэн чинь? ЖДҮ-гээс авсан зээлээсээ жилд дор хаяхад 500 гаас 600 сая төгрөгийн ашиг олоод л сууж байдаг байх нь.
irgen:2018-11-13 12:31:42
shudraga tsarailsan J.Enhbayr dahin songogdoh erhgui BHY-iig yaj bujignuulsaniig bugd medej baigaa

ЦАГ АГААР

  • Мягмар
    °C/°C
  • Лхагва
    °C/°C
  • Пүрэв
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй