Д.Оюунхорол: Ерөнхийлөгч хориг тавьбал хүлээж авах хэрэгтэй

2018-11-06

УИХ өнгөрсөн баасан гаригт 2019 оны төсвийг баталсан. Засгийн газраас өргөн барьсан төсөвт хэр зэрэг өөрчлөлт оруулан баталсан талаар төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролоос тодрууллаа.

 

-УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн баталсан. Төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан саналыг оруулаагүй гэсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавих болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа?

-Ерөнхийлөгчийн зүгээс экспортын чиглэлийн хөдөө аж ахуйн үйлдвэр барихад зориулж тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг Улсын төсөвт тусгах санал оруулсан. Малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ унаад байгаа учраас 160 мянган малчны амьдралыг өөд нь татах, малын түүхий эдийн үнийг өсгөхөд дотооддоо экспортын чиглэлийн үйлдвэр байгуулж иргэдийн амьжиргаа, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, 100 гаруй хүний ажлын байр бий болох боломжтой. Тиймээс гурван төрлийн аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг 2019 оны төсөвт суулгах саналыг УИХ-д ирүүлсэн байгаа.

 

-Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавилбал, Ерөнхийлөгчийн саналыг дэмжих боломжтой юу?

-Ажлын хэсгийн хувьд дэмжих гарц, боломжуудыг судалж тодорхой саналуудаа боловсруулсан. Аливаа шийдвэрийг олонхоороо гаргадаг. Тиймээс бүлэг үүнийг эцэслэн хүлээж авна гэсэн шийдвэр гараагүй. Иймээс төсөвт суугаагүй.  Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд төсөвт хориг тавих асуудал ирэх байх гэж бодож байна. Хэрвээ хориг ирвэл улс төрийн нөхцөл байдлыг ойлголцож, зөвшилцөж, асуудалд хандах ёстой гэж бодож байгаа. Хоригийг хүлээж аваад асуудлыг шийдэх арга замуудыг хайх ёстой. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн тавьж буй саналууд нь нэгд, хөдөөгийн малчдын хөдөлмөрийг үнэлгээтэй болгоё гэсэн үг. Хоёрт, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад тодорхой нэмэр болно. Гуравт, Монголын 80 сая толгой малыг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж гаргаснаар эдийн засгаа солонгоруулна, төсөвт орж ирэх орлогын хэмжээ нэмэгдэнэ. Мал аж ахуй, аялал жуулчлалаа хөгжүүлэх нь эдийн засагт хэрэгтэй гэсэн ерөнхий зарчмууд явж байна гэж ойлгож байгаа. Тиймээс зарчмын хувьд  хориг ирвэл би хувь гишүүнийхээ хувьд хүлээж аваад улс төрийн тогоон дотроо зөвшилцөөд явбал Монголын ард түмний нийтлэг эрх ашиг болно гэж бодож байгаа. Аль нэг талдаа зөрчил үүсгэх, улс төрөө ширүүсгэх, хяналтаа барьж чадахгүйн үр дагаврыг 2008 оны долдугаар сарын нэгэнд болж байсан улс төрийн үймээн бидэнд харуулж байсан. Тиймээс ямар нэг дотоодын зөрчил, тэмцэл хэзээ ч сайн үр дагавар болдоггүй. 

 

-Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн дараагийн сайдаар таны нэрийг дэвшүүлнэ гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэрвээ санал ирвэл та сайд  болох уу?

-Тийм зүйл ерөөсөө яригдаагүй. Манай нам, бүлэг, удирдах зөвлөлийн аль нэг түвшинд дараагийн сайдын яриа болоогүй. Сандал, суудлын хэрүүл зодоон бол бидний өнөөдрийн ярих сэдэв биш. Ер Монголын төрд сэтгэлтэй, ажил хийх чадвартай, эрх ашгаа эрэмбэлж чаддаг хүмүүс очоосой гэж боддог. Засгийн газрын гишүүд нь ядаж төр ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаасай гэж бодож байна. Ямар ч асуудлыг улс төржилгүй, намчирхалгүй, талцуулахгүйгээр Засгийн газрын гишүүд нь шийдвэрлэдэг байгаасай. Энэ зарчим алдагдаад байна. Эрх ашгаа эрэмбэлж чаддаг, хувийн эрх ашгаа хойш тавьж чаддаг, шуналаа дарсан хүмүүс улс төрд байгаасай гэж бодож байна. Өнөөдөр бүх зүйлээ хольж хутгаж хаяад төрийн, намын нэр хүндийг унагаана гэдэг бол буруу шүү дээ.   

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”