Дэлхийн хамгийн өндөр хөшөөг Энэтхэгт босгожээ

2018-11-01

Дэлхийн хамгийн өндөр хөшөөг Энэтхэгийн Гужарат мужид босгожээ. Энэхүү хөшөө нь тус улсын үндэсний баатар, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Сардар Пателийн хөшөө аж.

Тэрбээр мөн тус улсын Үндсэн хуулийг бичилцэж, Энэтхэгийн мужуудыг нэгтгэсэн гавьяатай юм.  Үүнээс үүдэн хөшөөнд "Эв нэгдлийн хөшөө" гэсэн нэр өгчээ.

Тус хөшөө нь 182 метрийн өндөртэй бөгөөд Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин өндөр аж.  Хэрвээ хоёр хөшөөг зэрэгцүүлбэл Эрх чөлөөний хөшөө Сардар Пателийн хөшөөний өвдөг хавьцаа очих гэнэ.

Өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн өндөр хөшөө нь Мьянмар дахь 116 метрийн өндөртэй Буддын хөшөө байсан юм.

Сардар Пателийн хөшөөг ойролцоогоор таван жилийн өмнө барьж эхэлсэн бөгөөд 3500 гаруй хүн оролцсон байна. Нийт 430 сая долларын өртөгтэй боссон уг байгууламж дотор хоёр цахилгаан шат суурилуулжээ. 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ