Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!

2018-10-17

Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Чойжин ламын сүм музей доторх барилга болон Туушин зочид буудлын урд талын шат бүхий хэсгийг АЛБАДАН БУУЛГАСАН нь олны талархлыг хүлээж байна. Төр төмөр нүүрээ Туушин зочид буудалд харуулж чадсан.

Түүний зоримог шийдлийн дараачаар иргэд дараагийн "туушиндах" барилга байгууламжийн саналыг ч гаргаад байна. Тухайлбал, Их тэнгэрийн амны замын эсрэг талд 2 га орчим газарт Туул голын бургасыг хядан, барилга байгууламж барьж буй  “Зүүнбаян рефайнери” компанийн талбай болон барилгыг "Туушиндах" санал гаргажээ.

Уг газарт “Зүүнбаян рефайнери” ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан байна. Гэвч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд хохирол учруулсан тул 2014 оны тавдугаар сард Богдхан уулын Хамгаалалтын газрын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт, шалгалт хийж, бургас мод сүйтгэсэн зөрчилд 6 сая 560 мянган төгрөгийн торгууль тавьж, төлүүлсэн байдаг.

Гэвч 2016 оноос бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж, Туулын бургасыг олноор сүйтгээд зогсохгүй, БОАЖЯ-наас дахин 12 сая төгрөгийн торгууль ногдуулсныг мөн л төлжээ.
БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдсэн ч НИТХ-ийн дарга С.Амарсайханы гэх “Зүүнбаян рефайнери” компани байгаль  орчны нөхөн сэргээлт хийх нь битгий хэл хашаагаа буулгахгүй, газар шорооны ажлаа үргэлжлүүлсээр байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Өргөдлийн байнгын хорооны хурал дээр “Байнгын хорооноос газар чөлөөлөлтийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа ч ядарсан нэгэнд арга хэмжээ авчихаад, задарсан нэгнийг тойроод байгаа.  Зүүнбаян рефайнери гэж компанийн ард НИТХ-ын дарга С.Амарсайхан байгаа юм билээ. Энэ газрын захирамжийг хотын дарга С.Батболд хүчингүй болгож чадахгүй байна” хэмээн хэлж байв.

Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нэг УИХ-ын гишүүн юм ярихаар хөөгөөд гүйгээд байх шаардлагагүй. Б.Пүрэвдорж гишүүн их хачин юм ярьж байна лээ. Нийслэлийн газрыг хэн олгож байгааг ч мэдэхгүй, ямар эрх үүрэгтэйг ч мэдэхгүй”  хэмээн тайлбар хэлж байжээ.

Туул голын бургасыг хядаж, байгаль орчинд үлэмж хохирол учруулж буй дээрх газрын захирамжийг хүчингүй болгож, ТУУШИНДАЖ өгнө үү, хотын дарга аа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй