Ханиаднаас өдрийн дотор хэрхэн салах арга

2018-10-02

  1. Амрангаа эмчилье

Ханиадыг хөл дээрээ зогсон тэвчин өнгөрөөснөөс гэртээ байж бие махбодийг бүрэн амраан, эмчилгээгээ чанартай хийх нь зөв.

Өвчлөл эхэлж байхад халуун 37,2-38 градус байдаг.

Энэ үед дархлааны систем өвчин үүсгэгчтэй идэвхтэй тэмцэж байх тул халуун бууруулах бэлдмэл хэрэглэх хэрэггүй.

Харин дараахь байдлаар бие махбодио дэмжиж өгөөрэй.

  1. С витаминыг илүү ихээр хүртэцгээе

С витамины тусламжтайгаар эсийг вирусээс хамгаалдаг интерферон хэмээх уураг нийлэгжиж бий болдог тул та хоол хүнс, уух зүйлсээрээ С витаминыг тасралтгүй ихээр авч чадвал өөрийн дархлааны систэмд ихээхэн тус болж байгаа нь тэр. Жүрж, алим, киви, лимон зэрэг жимс, үхрийн нүд, аньс, хад, нохойн хошуу, нэрс зэрэг жимсгэнэ, шинэ болоод дарсан байцаа, сонгино, сармис зэргийг үндсэн хоол хүнсээ болгож, хүнд уураг , өөх тос ихтэй хоол тэжээлээс татгалзсан нь дээр.

Учир нь хүнд хоолыг боловсруулахад биеийн хамаг эрчим зарцуулагдан, ханиадыг даван туулахад бүрэн хэмжээгээр төвлөрч чадахгүйд хүрнэ. С витамин их хэмжээгээр агуулдаг жимсгэнэ болох үхрийн нүд, аньс, хад, нохойн хошуу, нэрс зэргээр цай, хандмал, халуун ундаа хийж уух бүх бололцоо бий. Шингэн юм сайн уух хэрэгтэй, ер нь 1,5 литр хүртэл жимсгэнээр бэлдсэн ундаа, нимбэгтэй цай ууна.

  1. Хамраа угааж нусгайгаас сэргийлье

Нусан ханиадыг эмчилбэл 7 хоноод эдгэрнэ, эмчилэхгүй бол 7 хоногт зүгээр болно гэсэн үг бий. Энэ бол эргэлзээтэй л үг.

Нян вирус нь хамраар дамжин организмд нэвтрэх тул бүр эхний шатанд нь анхаарал хандуулж, зайлуулах арга хэмжээ авахгүй бол өвчлөл даамжиран, дараагийнхаа шатанд шилжин орно.

Хамраа эмийн ургамлын ханд, давсны уусмал зэрэг тусгай уусмалаар хамраа тогтмол угааснаар ханиад даамжирах, нусгайтахаас сэргийлнэ.

  1. Хоолойгоо зайлж, халдвараас хамгаалья

Хоолой ирвэгнэж, хорсож, юм тээглэх шиг болох нь ханиадны эхний шинж тэмдгийн нэг мөн.

Үүнийг тоолгүй өнгөрөөвөөс удалгүй ханиалга цаашилбал бүгшүүл ханиад, бронхит зэрэг хүндрэл залгаж болох юм.

Хоолойг зайлах нь маш үр дүнтэй бөгөөд таагүй санагдуулахгүй уусмал байвал зүгээр. Үүнд:

  • Фурацилины уусмал
  • Балжингарма /Камилла/ -гийн идээшмэл
  • Иод давсны уусмал

Иод давсны уусмал бэлтгэх арга: Буцалсан бүлээн усанд 1 цайны халбага давс хийгээд 3-4 дусал иодын уусмал нэмнэ.

Эдгээр уусмалаар 1 -1,5 цагийн зайтай хоолойгоо зайлна.

  1. Утлага хийж вирусыг зайлуулья

Бие организмаас нян, вирусыг зайлуулахад утлага их тустай. Утлага хийхдээ эмийн ургамал, гавар, сод зэргийг ашиглаж болно. Утлага хийхдээ энгийн түмпэн, тусгай утлагын сав алийг нь ч ашиглаж болох ба алчуур нөмөрч орчин үүсгэнэ. Хамгийн гол нь хамраараа амьсгалж, амаараа гаргана. 50 удаа амьсгалж гаргахад хангалттай. Хэт өндөр градустай байж хэрэггүй, салст цочирч эсвэл түлэгдэж болох юм. 2-3 цаг дутамд давтана.

  1. Дулааны эмчилгээ хийж дархлаагаа дэмжие

Ханиадны үеэр даарч хөрч болохгүй, ялангуяа хөлөө дулаан байлгах хэрэгтэй.

Гэрийн эмийн санд горчичник наадаг болон хуурайгаар байж байхад илүүдэхгүй.

Гичтэй халуун усанд хөлөө дүрэх бас нэг эмчилгээ.

38-42 градусын халуун бүлээн устай ваннд орж болно. Гэвч 38С –аас дээш халуурсан бол халуун ваннд орох нь зүрхэнд нөлөөлөх тул хатуу хориглодог.

Бонус: Нойр бол эм

Хөлөө дүрэх, усанд орох зэргийн дараа дээр дурьдсан хамар угаах, хоолой зайлах, утлага зэргийг хурдхан хийгээд дулаан оронд шургасан нь дээр.

Орыг уьдчилан грелка зэргээр халаасан байвал сайн.

Ханиадны эсрэг авсан арга хэмжээнүүдийн дараа тавтай, бүрэн унтах нь маш чухал.

Ханиадыг өдрийн дотор нам дарах хүний хувьд эртхэн хэвтэж, гүн нойрсох нь хамгийн чухал тул хөл дээрээ тэсэж тогтох гэдэг хориотой зүйл байх нь ээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй