2018-09-18
Өнөөгийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цөлжилтөнд өртсөн байна. Хоёр жилийн өмнө нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд идэгдсэн гэх судалгааг гаргасан байдаг. Тэгвэл ийнхүү 20 гаруй хувиар цөлжилтийн хэмжээ нэмэгдсэн байна.
Монгол Улсын цөлжилтийг нэн даруй саармагжуулахгүй бол 50 жилийн дараа Сахарын цөл шиг болох эрсдэл ойрхон байна хэмээн байгаль орчны үнэлгээ хийдэг, уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг судлаачид хэлж буй.
Мөн судалгаагаар 2005 оноос хойш 8 аймгийн 28 гол, горхи алт олборлолтын нөлөөгөөр, мөн тодорхой тооны гол, горхи уул уурхайн үйлдвэрлэл, хот суурины нөлөөгөөр бохирдсон байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрсөн 2017 онд гэхэд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн дүн гарчээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд