Цалин нэмлээ, чанар нэхье!

2018-09-17

 Өнгөрсөн хавраас хойш цалингаа нэмүүлэх гэсэн багш нар тэмцлээ хичээлийн шинэ жил эхлэнгүүт улам хүчтэй өрнүүлж тэд 10 өдөр цалингаараа хүүхэд барьцаалав. Багш нарын цалингийн нэмэгдлийг бодлогын хүрээнд шийдэж, ажил хаялтыг зогсоох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, БСШУС-ын яам, МБШУ-ы үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, тэд хамтарсан шийдвэр хэлэлцээрт хүрснээр багш нарын ажил хаялт албан ёсоор өнгөрсөн баасан гаригт зогсов. Багш нарын цалинг 20-иос доошгүй хувиар 2019 онд багтаан нэмэх тохиролцоонд хүрснээр өнөөдрөөс сурагчдын хичээл хэвийн орж эхэллээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр болж байгаа юм.

Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болж, төрийн албан хаагчдынхаа цалин тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон. Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, хүч түрэн салбаруудын цалинг ялгаатай нэмэх болсон. Тухайлбал, төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, Соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан.

Үүнийг Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж хугацаагүй ажил хаялтыг зохион байгуулж эцэст нь тэд 20-иос доошгүй хувиар цалингаа нэмүүлэх тохиролцоонд хүрч чадав. Цалин нэмэх асуудлыг эдийн засгийн өндөр өсөлттэй үед ярих нь зохистой. Гэтэл багш нарын хатуу шаардаад байгаачлан цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд эдийн засгийн нөхцөл бүрдээгүй гэдгийг тэд ойлгохгүй байгаа нь харамсалтай. Эдийн засгийн нөхцөл боломж тааруу байгаа ч гэлээ төр энэ удаад тэдний хүсэлтийг хүлээн авлаа. Үнэндээ, багш, эмч нарын цалинг нэмлээ гэхэд дагаад үнийн хөөрөгдөл, инфляцын савалгаа үүснэ. Төр нэг гараараа өгсөн нэмэгдэл нь багшийн нөгөө халааснаас үнийн хөөрөгдөл болоод явна. Эргээд багш нарын цалин үнэгүйднэ, эдийн засаг хямарна.

Хүүхдүүдээ "барьцаалж" хатуу шаардлага тавьж, тэмцэж байгаа багш нарын өөдөөс хатуу шаардлага тавьж, боловсролын чанарын асуудал нэхье. Багш нар дэлхийн хэмжээний цалин шаардаж байгаа бол дэлхийн хэмжээний чанартай боловсон хүчнийг бэлтгэдэг байх хэрэгтэй. Гэвч өнөөдөр манайд боловсролын чанарын асуудал тун тааруу байгааг хүн бүр мэднэ. Багшийн цалинг дагаж чанар, ажлын үр дүн, багшийн чадавхын асуудал сөхөгдөх нь зүйтэй.

Багшийн хөгжлийн тухай хуульд багш бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем өөрчлөгдөн, илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг бий болгож өгсөн. Түүнчлэн бүрэн дунд боловсролын сургуульд 44-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгох, багш нар 5-10 жил ажиллаж байж зэрэг дэв нэмэх зохицуулалттай байсныг уг хуулиар өөрчлөн ажлын өндөр үр дүн гаргах юм болох нэмэх бололцоог бүрдүүлэх зэрэг багш нарт ээлтэй олон заалтыг тусгасан. Энэ мэт багшийн хөдөлмөрийг зөв үнэлэх системийг хуульчиллаа, мөн 20-иос доошгүй хувиар цалинг нь нэмэхээр боллоо, одоо тэднээс сургалтын чанар нэхье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ
Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарлаа
Бээжин хот агаарын бохирдлын шар гэрлээ асаажээ
Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд
Япон залуу голограмаар бүтээсэн виртуал дуучин бүсгүйтэй гэрлэжээ
Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Жонни Деппийн шинэ кинонд 2 жүжигчин тоглож байна
АНУ-тай дайсганадаг 13 улс С-400 худалдаж авах хүслээ илэрхийлжээ
Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг ээжийнхээ хамтаар биеэ үнэлдэг байсан гэжээ
Өндөр үнэтэй шахмал түлшийг түлэх айл олдохгүй нь
Машинтайгаа шатсан жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
А.Гитлер болон түүний бяцхан еврей найз
Гашуунсухайтын замд 1000 гаруй автомашин 5 хоног дугаарлаж байна
“Насанд хүрээгүй” аав ээжүүд
10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ
Амьдралын төлөө эмэгтэйчүүд...
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ
Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг