Монголын Үндэсний их сургууль гэж өөрийгөө зад рекламддаг статус томтой гэх сургууль нэг ширхэг байна

2018-09-10

МҮИС-д албан бичиг андуурагдаж ирсэн тохиолдол ерөөсөө байхгүй гэв

Монголын Үндэсний их сургууль гэж өөрийгөө зад рекламддаг статус томтой гэх сургууль нэг ширхэг байна.

Сайн чанартай сургуульд уг нь реклам хэрэггүй баймаар юм. Гэтэл үндэсний телевизээр улиг болтлоо рекламаа цацсан сургуулийн дууг гурван настай хүүхэд хүртэл бүр цээжилсэн байх юм.

Энэ сургуультай холбоотой элдэв асуудал гардаг. МУИС-ийн нэрийг ашиглаж олон улсад танигдсан. Залилангийн аргаар нэр ашиглаж явна. Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн асуудлаар шүүхдэлцэхээр хууль шүүхийнхэнд хүртэл нөлөөлж, өөрийн талд шийдвэрээ гаргуулж МУИС-ийг салбарын яамтай нь хамт нам гэх асуудлууд байнга яригддаг.
 
Түүнээс гадна иргэд болоод элсэгчдийг төөрөгдөлд оруулдаг. Монгол Улсын их сургууль мэтээр олонд ойлгуулж элсэгчдийг элсүүлдэг. Гэвч сургалт байхгүй, чанартай боловсрол байдаггүй. Тэгсэн хэрнээ мөнгө ихтэй том сургууль юм шиг байгаа. Одоо сургуулийн байраа өргөжүүлж, урдаа том давхар байр барьж байгаа бөгөөд энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулчих юм гэнэ.

ШУТИС, МУИС төгссөн хөдөөний жаахан оюунлаг залуусыг багшаар авч их ашиглаж их юмаа хийлгэдэг. Зун болохоор хөдөө орон нутаг руу нь явуулж оюутан элсүүлж ир гээд томилолт маягаар явуулчихдаг айхтар захиралтай юм билээ гэж хүмүүс ярьдаг.
 
МҮИС гэх нэршил дээр нэлээд маргаан дагуултай тус сургуулийн удирдлагуудтай уулзахаар өнгөрсөн долоо хоногт сургуулиар нь орлоо. Хүсч байсан хариугаа авч чадсангүй. Ярилцлага өгдөг удирдлагууд ч гэж байдаггүй бололтой.
 
Үүдний жижүүрээс нь эхлээд хүн будлиулна. Сургалтын менежерийг олж уулзахаар өөдөөс буруу зөрүү зүйл хэлж зааж өгнө. Олон нийт хэвлэлтэй уулз гэсний дагуу 6 давхарт нь гарч нэг залуутай уулзахад “Би сайн мэдэхгүй. Манай хүний нөөцтөй уулз” гэв.
 
Хүний нөөцийн менежер гэх эмэгтэйг хайж явсаар өрөөг нь олтол эзэнгүй байв. Хүлээж суусаар уулзав, бас л олигтой юм хэлсэнгүй.
 
Тэрбээр “Манай сургуулийн нэр төрд санаатай халдаж байгаа увайгүй үйлдлүүд олон гарч байгаа. Удахгүй манайхаас хэвлэлийн хурал зарлана. Монголчууд чинь У, Ү үсэг ялгаж мэддэггүй юмуу хаашаа юм бэ. Соён гэгээрүүлэх талаас яагаад хандаж болдоггүй юм болоо.
 
Тэр гадуур гараад байгаа шиг гадаадаас манайд албан тоот бичиг андуурагдаж ирээгүй. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Худлаа ташаа мэдээлэл албаар тараасан байх гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчид худлаа мэдээлэл тарааж байна. Энэ нэршил нэр томъёоны талаар манай захирал албан ёсны тайлбар хэлэх байх. Захирлаасаа асуугаад эргээд хариу өгье” гэснээс өөр дэлгэрэнгүй юм ярьсангүй.

Ямартай ч удахгүй хэвлэлийн бага хурал хийж, хэл ам болоод байгаа асуудлуудад хариу тайлбар өгөх байх гэж найдахаас.





Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй