Бразилын үндэсний музейд шатаж устсан байж болзошгүй түүхийн 5 үнэт дурсгал

2018-09-04

Ням гарагийн орой Рио Де Жанейро дахь Бразилын үндэсний музейд түймэр гарч, тэнд хадгалагдаж байсан асар их хэмжээний түүхийн дурсгал устаж үгүй болсон байх өндөр магадлалтай байна.

Түймэр шөнөжин үргэлжилж, Даваа гарагийн өглөө намджээ. 19 дүгээр зууны модон хийцтэй ордонд байрладаг музейд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Уг музейд хадгалагдаж байсан түүх, археологийн ховор дурсгалуудаас онцгой 5-ыг нь танилцуулж байна.

  1. Помпейн ханын зураг

Нийтийн Тооллын 79 онд Везувийн галт уул дэлбэрэхэд үнс нурманд булшлагдсан уг ханын зураг олон гамшгийг давж чадсан ч энэ удаа бүрмөсөн устсан байх магадлалтай.

Тоть, далайн морь, луу, дельфин зэрэг амьтдыг дүрсэлсэн энэ ховор олдвор Латин Америк дахь хамгийн том Ромын үеийн дурсгал байсан юм.

  1. Төрөл бүрийн Мумми

Тус музейд Өмнөд Америк тивд Европчууд ирэхээс 600 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн мумми буюу занданшсан цогцос хадгалагдаж байв. Мөн Эквадорын Амазоны ширэнгэд амьдарч байсан Шуар овгийн хүмүүсийн агшсан гавлын яс, эртний Египетийн 700 орчим олдвор, түүн дотор 3,000 жилийн настай Хори бөөгийн болон муурны мумми зэрэг ховор дурсгалууд багтаж байжээ.

  1. Үлэг гүрвэлийн яснууд

Хэд хэдэн ховор үлэг гүрвэлийн яс хадгалагдаж байсны дотор 390 сая жилийн настай Брачиопод гүрвэлийн яс багтаж байв. Жинхэнэ яснуудаас гадна Бразилаас олдсон томоохон махчин үлэг гүрвэл Ангатурама лимайг бодит хэмжээгээр дүрсэлсэн загвар хадгалагдаж байжээ.

  1. Шинжлэх ухааны номын сан

Тус музейд хагас сая орчим шинжлэх ухааны бүтээлүүд эх хувиараа хадгалагдаж байсны 2,400 орчим нь маш ховор ангилалд багтаж байжээ. Уг номын сан гал түймрийг тэсэж үлдсэн байх магадлал маш бага. Эх сурвалжуудын мэдээлснээр шатсан цаас, хуудаснууд музейн гадна хийсч байгаа гэнэ.

  1. Эртний хүний араг яс

“Лузиа” гэж нэрлэгддэг палеолитийн үеийн эмэгтэйн араг ясыг 1975 онд Бразилын нэгэн агуйгаас олсон нь энд хадгалагдаж байжээ. Энэ араг ясны эзэн 11,500 жилийн өмнө амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг бөгөөд нийт Америк тивээс олдсон хамгийн эртний хүний олдвор байв.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй