Агаарын бохирдол хүний оюуны чадамжийг ихээр бууруулдгийг тогтоожээ

2018-08-28

Агаарын бохирдол нь хүний биеийн эрүүл мэндэд хор хөнөөлтэйгөөс гадна оюун ухааны чадамжийг ихээр бууруулдгийг шинэ судалгаа тогтоожээ.

Судалгааг Хятадад хийсэн байна. Гэхдээ дэлхийн хүн амын 95 хувь нь ямар нэг хэмжээгээр агаарын бохирдолд өртдөг гэдэг утгаараа бүх хүнд хамаатай юм.

Судалгааны дүгнэлтээр бол бохир агаараар амьсгалсан хүний хэлний болон математикийн сорилын дүн мэдэгдэхүйц буурч байсан нь нэг жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол болж байгаа гэнэ.

“Агаарын бохирдол хүн бүрийн боловсролын түвшнийг нэг жилээр хорогдуулж байна” хэмээн судалгаанд оролцсон АНУ-ын Йелийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн ажилтан Ши Чэн ярьжээ.

Ялангуяа 64-өөс дээш насны боловсрол багатай эрчүүдэд хамгийн муугаар нөлөөлж байгаа гэнэ.

Хүн амын энэ хэсгийн хувьд бүр хэдэн жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол амсаж байгааг тогтоожээ.

Өмнө нь агаарын бохирдлыг сурагч, оюутнуудын танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдгийг тогтоож байсан бол энэ судалгаагаар анх удаа бүх насны хүмүүст, тэр дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх ялгаатай нөлөөг олж тогтоосон байна.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг 2010-2014 оны хооронд Хятад даяар 20,000 иргэнээс хэлний болон арифметикийн сорил авах замаар гүйцэтгэсэн юм байна.

Ингэхэд хэлний боловсрол нь математикийн чадвараас илүү буурч байсан эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хохирч байжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи нь өөр өөр замаар ажилладаг нь үүнд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Мөн агаарын бохирдлын оюун ухаанд үзүүлэх нөлөө богино хугацаанд үйлчилдэг тул жишээ нь агаарын бохирдолтой өдөр сурагчдаас шалгалт авбал үр дүн нь муу байх талтай гэжээ.

Хятад улс хэдийгээр агаарын бохирдлоо бууруулж байгаа ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартаас даруй гурав дахин өндөр хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"