0-5 насны хүүхдүүдийн 48,7 хувь нь шүдний өвчлөлтэй байна

2018-08-23

Төв аймгийн Зуунмод сумын 0-18 насны 5106 хүүхдэд шүдний үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ. Үзлэгийг Төв аймгийн эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сан хамтран зохион байгуулж байгаа юм.

Төв аймгийн хэмжээнд 94 900 хүн амаас 30,1 хувь нь буюу 35 мянга гаруй нь 0-18 насны хүүхэд байна. Үүнээс 0-5 насны 11 мянган хүүхэд байгаагаас 5000 гаруй нь буюу 48,7 хувь нь судалгаагаар шүдний өвчлөлтэй гарчээ. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна. Тиймээс Төв аймгийн эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сантай хамтран 0-18 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж эхэлсэн байна.

Шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хооллолт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвших мөн л чухал.

Тиймээс амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор уг үзлэгийг зохион байгуулж байгаа талаар Төв аймгийн эрүүл мэндийн газраас онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ