2018-07-04
28 настай Чингиз Анарбек Уулу явган хүний зам руу машинтайгаа орж, хүмүүсийг дайран гэмтээсэн байна.
ДАШТ-ийг зохион байгуулж буй ОХУ-ын гудамжууд гадаадын жуулчдаар дүүрэн байгаа юм. Осол Улаан талбайгаас 200 метрийн зайд Илинка гудамжинд болсон гэнэ.
Чингиз Анарбек Уулу “Би хэрхэн явган хүний зам руу орсноо мэдээгүй. Би маш их харамсаж байна. Би зогсохыг хүссэн ч тоормосны оронд хаазаа санамсаргүй дарсан. Хүмүүс мөргүүлж байхыг хараад маш их айсан учраас зугтсан” гэжээ.
Москвагийн цагдаагийн газар түүнийг ямар ч завсарлагаагүй 20 цаг жолоо барьсныг илрүүлсэн юм. Энэхүү хэргийг санаатай халдлага гэж үзээгүй байна. Таксины жолооч залуу 20 цаг тасралтгүй жолоо барихаас өмнө 2-3 цагийн нойртой явж байжээ.
Хотын эрүүл мэндийн газраас 8 хүн хүнд нөхцөл байдалд, 7 хүн хэвийн байдалтай байгаа гэж мэдээлсэн. Хохирогчдын дунд Мексик, Орос, Украйн, Азербайжаны иргэд байсан аж. Муслим таксины жолоочийн эхнэр Айда Зхолдозх Киргизстанаас ирсэн бөгөөд тэд дөрвөн настай охинтой гэнэ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд