"Тайванийн музейд Чингис, Хубилай хааны хөргийн эх хувь болон бусад дурсгалууд хадгалагдаж байна"

2018-07-02

Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичиг, түүхийн дурсгалын зүйлүүдийг дижитал болон катологи болгож хэвлэж гаргах боломжтой боллоо.

Монголын ШУА , Тайванийн үндэсний “Хааны Ордон” музейтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар дээрх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Юань гүрэнтэй холбоотой эд зүйлс болон бичгийн дурсгалууд маш олон хадгалагдаж байгаа

Тайванийн Үндэсний ордны музейн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Лэн Жен- Ий “Монгол Улсын ШУА-тай Тайванийн үндэсний Хааны ордон музей хамтын ажиллагааныхаа эхний үр дүнг үзэж байна. Бид дөрвөн жилийн хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа.  Урьд нь хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийнхээ хүрээнд Монголын гурван судлаач Тайваньд очиж Монголын түүхтэй холбоотой судалгааны ажил хийсэн.

Харин өнөөдөр Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй  Монголын түүхтэй холбоотой бичгийн болон эд бэлгийн  дурсгалийг катологи болгож хэвлэж гаргах хэвлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан каталоги хэвлэгдэж гарах гэж байгааг дуулгахад таатай байна.

Тайванийн үндэсний Хааны ордон музейд  Монголын түүхтэй холбоотой ялангуяа Юань гүрэнтэй холбоотой эд зүйлс болон бичгийн дурсгалууд маш олон хадгалагдаж байгаа. Одоогоор манайх нарийн гаргасан статистик тоо байхгүй ч энэ хүрээнд  Монголын судлаачидтай хамтран нэгдсэн тоо баримтыг гаргаж ирнэ.

Монголын  Богд хааны ордон музей манай үндэсний музейтэй хамтарсан үзэсгэлэн  гаргана. Ирэх онд эхний ээлжинд хамтарсан үзэсгэлэнгээ дижитал хэлбэрт оруулж дэлгэнэ. Цаашдаа Тайванийн үндэсний Хааны ордон музейд хадгалагдаж буй  дурсгалуудыг Монголд авчирч олон үзэсгэлэн гаргах боломжууд  нээгдэнэ гэж итгэж  байна. 

Ирэх оны есдүгээр сард  Монголын үндэсний музейд зохион мн үзэсгэлэн зохион байгуулагдана. Энэ нь дижитал үзэсгэлэн буюу манай музейд хадгалагдаж буй Юань гүрний түүхэн дурсгалыг дижитал хэлбэрт оруулсан  үзэсгэлэн юм.

Мөн манай музейд Чингис хаан, Хубилай хаан болоод Монголын олон хаадын хөргийн эх хувь байдаг. Үүнээс гадна бичгийн болон эд бэлгийн дурсгалууд их хэмжээгээр хадгалагдаж байдаг” гэв.  

Тайваниас Монголын эртний дурсгалуудыг эргүүлж авах нь олон улсын хэмжээнд яригдах асуудал. Гэхдээ найдвартай газар хадгалагдаж байгаа

ШУА-ийн Тэргүүн, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Тайванийн үндэсний Хааны ордон музейд Монголын түүхийн эртний дурсгалууд олон хадгалагдаж үлдсэн байдаг нь ховорхон өвийн нэг юм. Манай ШУА-тай 2017 онд байгуулсан  гэрээний хүрээнд гурван боть катологи эхний удаад гарна. Энэ гурван боть каталогийн эхний хоёр боть бэлэн болсон. 

Түүхийн хүрээлэн Дэлхийд гаргасан Монгол өв гэдэг түүхийн эх сурвалжууд цуглуулга каталоги хэлбэрээр ном болгох том хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.

Монголын Үндэсний түүхийн музейд зарим биет үзмэрийг авчирч, заримыг нь дижитал хувилбарт оруулсан үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тэнд Чингис хааны өөрийнх нь хөргөөс эхлээд Хубилай хаан болон Монголын их хаад, хатдын хөрөг, тэр үеийн  бичиг, ном судар гэх мэт олон эх сурвалжууд бий. 

Үндэсний түүхийн музейд тавигдах үзэсгэлэнгийн 50 орчим хувь нь биет үзмэр байна. Богд хааны ордон  музейтэй хамтарсан үйл ажиллагаа ч цаашдаа явна. Цаашдаа тэнд хадгалагдаж байгаа бүх түүхийн эх сурвалжуудыг Монголчууд төдийгүй дэлхий дахинд сурталчилж, Тайванийн “Хааны ордон” музейтэй хамтын ажиллагааны хүрээнд өргөтгөх боломж бий. 

Харин эргүүлж авах нь олон улсын хэмжээнд яригдах асуудал. Гэхдээ найдвартай газар хадгалагдаж байгаа. Тэдгээрийг олон түмэнд хүргэх бололцоог бүрдүүлж, аль болох олон хувилбараар олгох ёстой. Үүнээс эхний алхамууд хийгдэж байна” гэв. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ