“БИДНИЙ МЭДЭХ МАЗААЛАЙ” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

2018-06-08

Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэж орсны 25 жилийн ой болж байгаатай холбогдуулан БОАЖЯ-аас 30 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал “Байгалиа хамгаалъя” сарын аян, “Тогтвортой хот суурин ба ой” сэдэвт хүүхдийн гэрэл зургийн уралдаан, “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” эрдэм шинжилгээний бага хурал, “Ургамал оршихуйд-Амьдрал оршихуй” болон “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Тиймээс “Бидний мэдэх мазаалай” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг Дэлхийн байгаль хамгаалах өдөрт зориулан нээжээ.


БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамьянхүү 
– Мазаалай хомсдолд орж байгаан гол шалтгаан нь юу вэ? Тэдгээрийг хамгаалах, тоог өсгөхөд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цөөн тоотой говийн баавгайн тоо толгой өсөн нэмэгдэхгүй байгаа нь тухайн амьтны биологийн онцлогоос гадна түүний идэш тэжээл, задгай уст цэгийн хомсдол бий болсонтой холбоотой. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Мазаалай хамгаалах сан, үндэсний үйлдвэрлэгч компаниудын хамтын ажиллагаагаар мазаалай  судалгааны ажлыг явуулах, идэш тэжээлээр хангах, амьдрах орчныг тэтгэх, сургалт сурталчилгааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг ажлыг бодитоор хийж байгаа.
– Манай оронд хичнээн тооны мазаалай бүртгэгдсэн, ихэвчлэн хаагуур нутагшиж байна?
– Говийн Их Дархан цаазат газарт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд гэсэн баянбүрдийг түшиглэн 45,000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай байна. Үүнээс 8 эм, 14 эр бодгаль тархан амьдарч байна.

МУИС-ийн биологийн танхимын багш, профессор Р.Сумъяа
-Мазаалайг хамгаалахад төрөөс үзүүлэх нэн шаардлагатай бодлого юу байгаа вэ?

– Германы төрийн бус байгууллагын шугамаар мазаалайн судалгааг хийж байгаа. Үндсэндээ өөрсдөө санхүүжилт босгож байна. Ерөнхийдөө санхүүгийн бэрхшээл их гэсэн үг. Харин 2012 онд Байгаль хамгаалах сангаас 50 автомат камер олгосон.Энэ бол бидэнд үнэ цэнэтэй тусламж болсон.
-Судалгааны явцад тулгарч буй асуудлын талаар?
– Санхүүжилтээс гадна мазаалайд бичлэг хийх камер байршуулмаар байдаг. Ингэснээр илүү судлах боломж олдоно.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь мазаалай амьдрах орчин, идэш тэжээлийг танин мэдэхээс гадна, энэ төрлийн баавгайн зан төрхийг олон нийтэд танин мэдүүлэх, экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Мазаалайг мөхөхөөс өмнө түүний амьдрах орчин, нүүдлийн замыг сэргээн тэтгэх, хамгааллын асуудалд сонирхогч олон талын оролцоог хангах зорилгоор зорилт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн.
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл хэрэгжихээр харилцан бичиг солилцож, гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо