Дональд Трамп Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцаллаа

2018-05-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцаллаа. Тэрбээр "БНАСАУ-ын сүүлд хийсэн мэдэгдлүүд маш ширүүн, илэрхий дайсагнасан өнгө аястай байсан"-ыг онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын 

Ерөнхийлөгч Дональд Трамп “Миний бие БНАСАУ-ын сүүлд гаргасан мэдэгдлүүдэд тулгуурлан ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон уулзалтыг цуцлахаар шийдвэрлэсэн. Цаашид олон зүйл тохиож, асар том боломж гарахыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөл байдал БНАСАУ, дэлхий нийтийн хувьд том сорилт болохыг ойлгож байна. Умард Солонгосын асуудлаар цаашид нөхцөл байдал нааштайгаар эргэнэ гэж найдаж байна. Гэхдээ үгүй гэвэл, бид өмнө байгаагүй арга хэмжээгээ авна. Ким Чен Ун үр дүнтэй уулзалт хийх хүсэлтэй байгаа эсэхийг хүлээж байна. Тэр хүртэл бид хамгийн хатуу хоригоо тавьж, хамгийн хүчтэй шахалтаа үзүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн байна. Харин БНАСАУ-ын тал уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тус улс энх тайвны төлөө хүчин чармайлт гаргасан хэвээр байна гэдгээ мэдэгджээ. Мөн уулзалтын шийдвэрээ эргэн харах хугацаа өгч байгаагаа илэрхийлснийг тус улсын Төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Үүнээс өмнө БНАСАУ АНУ-д хандаж "Хэрэв АНУ уулзалт хийх нөхцөлийг хангахгүй бол цөмийн зэвсгээр өрсөлдөхөд бэлэн байна" гэж анхааруулсан юм. Үүний хариуд Дональд Трамп "АНУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадал маш өндөр, ашиглахгүй байх нь илүү дээр" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт цуцлагдсанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Владимир Путин ОХУ-д айлчилж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үедээ “Ким Чен Ун урьдчилж өгсөн амлалтуудаа бүгдийг биелүүлсэн. Цөмийн зэвсгийн туршилтын талбайн хонгил, байгууламжуудаа дэлбэлж устгасан. Харин үүний дараа АНУ уулзалтаа цуцалсан гэдгээ мэдэгдлээ” хэмээн онцолжээ.

Талуудын уулзалт ийнхүү цуцлагдсанаас нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ уулзалт АНУ, БНАСАУ-ын харилцааг зөөлрүүлэх чухал ач холбогдолтойг ажиглагчид онцолж байна. Хоёр улс техникийн талаас дайсагнасан харилцаатай хэвээр байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй