2018-05-24
Дэлхийн өрсөлдөх чадварын төв "IMD"-ийн судалгаагаар Монгол Улс "Өрсөлдөх чадвар"-ын үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас сүүлээсээ хоёрдугаарт жагслаа. Эдийн засгийн бодит өсөлт, Засгийн газрын оновчтой бодлого, бизнесийн салбарын өгөөж, дэд бүтцийн хөгжил, гадаад худалдаа зэрэг 258 үзүүлэлтээр 63 улсыг харьцуулдаг энэхүү үнэлгээнд Монгол улс Венесуэл улсын өмнө 62 дугаарт жагссан байна.
Харин өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч улсаар АНУ шалгарч, Хонгконгийг ардаа орхисон байна. Эдийн засгийн өсөлт нь хурдсаж, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт, амжилтуудыг дэмжих бодлогоо сайжруулсан нь АНУ-д жагсаалтыг тэргүүлэх боломж олгосон гэж “IMD” дүгнэжээ. Сүүлийн гурван жилийн турш тэргүүлэгчийн байраа алдаад байсан АНУ олон улс дахь хөрөнгө оруулалт, дотоодын эдийн засаг, шинжлэх ухааны салбарын дэд бүтэц зэрэг ангиллуудад хамгийн өндөр оноонуудыг авсан байна. Харин төсвийн удирдлагын үзүүлэлтээрээ дунджаас доогуурт жагсжээ.
Харин удаах байруудад Азийн тэргүүлэх орнууд болох Хонгконг, Сингапур орсон бол ОХУ нэг байр ахиж 45 дугаарт, харин БНХАУ таван байр урагшилж 13 дугаарт бичигдсэн байна.
Эх сурвалж: BLOOMBERG TV MONGOLIA
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд