2018-05-24
Бөхчүүдийн эе эвд “цээлийн ус цалгиж цэгээн чулуу хагараад” багагүй хугацаа өнгөрлөө. Ард түмнийхээ хөрөнгө буянаар сайхан өргөөтэй болсон хэдий ч энэ маргаанаас болоод сүүлийн өдрүүдийн бөхийн барилдаан Спортын төв ордонд зохиогддог боллоо.
Удахгүй улсын наадам болно. Энэ жилийн эрийн гурван наадам “эрийн хоёр наадам” болчих вий дээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Өөрөөр хэлбэл бөхчүүд энэ янзаараа эв эвдрэлцсэн хэвээрээ байх аваас наадмын бөх барилдах уу, үгүй юу гэсэн эргэлзээ бий болчихлоо.
Уг нь хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий. Бөхчүүд маань уулзаж ярилцаад асуудлаа алтан дунджилж шийдээд явах боломж бий.
Ийм санаачлага гарахгүй биш гарсаар байгаа. Харамсалтай нь нөгөө тал нь гэдийсэн хэвээр байгаа аж. Тухайлбал, бөхийн холбоонд үүсээд байгаа асуудлыг зохицуулах зорилгоор “Их Эе” хурлыг тавдугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар төлөвлөсөн ч энэ нь бүтэлтэй болсонгүй. Үүний шалтгаан нь “Увс нуур” бөхийн дэвжээ буюу буюу дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд оролцоогүй. Тэгвэл өнөөдөр энэхүү маргаантай асуудлаар дахин хуралдах хүсэлтийг Бөхийн холбооны тэргүүлэгчид нэр бүхий хүмүүст тавьжээ. Харин тэдний хүсэлтэд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд