Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно

2018-04-20

Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барихтай холбогдуулан тавьж буй түр замуудын ажлын явц байдалтай танилцлаа. Тэрбээр Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м замын ажлын явцтай эхлээд танилцсан юм. Түр замуудаас энэ зам нэлээд их ачааллыг авна хэмээн үзэж байгаа юм байна.

Түр замыг Улаанбаатар зам арчлалтын компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бага зардлаар богино хугацаанд ажлаа биелүүлэхээр зорьж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Түр таван замын ажил үндсэндээ дуусч, явган хүний зам, хамгаалалтын тоноглолыг хийх ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Хотын дарга С.Батболд төмөр замын аюулгүй байдалтай холбоотой газарт цагдаа нартай хамтран өдөр, шөнөгүй зохицуулалт хийж хариуцлагатай ажиллаж байгаа төмөр замынханд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Уг замыг ирэх даваа гараг буюу 4 дүгээр сарын 23-ны өглөөний 05:00 цагт нээхээр болжээ.

УБТЗ-ын Дохиолол, холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны ахлах инженер н.Батнасангийн танилцуулснаар ажлын явц 60 хувьтай, графикийн дагуу замыг хугацаанд нь нээх боломжтой юм байна. Түр замын төмөр замтай огтлолцох хэсэг дээр дохиолол, холбоо, эрчим хүч, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төмөр замын 100 гаруй ажилтан ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд замын ажилтай танилцах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Хөгжлийн шатандаа байгаа хотыг юугаар тодорхойлох вэ гэвэл зайлшгүй бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай. Өмнө нь гол дээгүүр, төмөр зам дээгүүр шууд шулуун гүүр тавьж байсан. Нийслэл Улаанбаатар хотод анх удаа томоохон давхар гүүрэн гарц хийж байна. Энэ нь хотын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна.

УИХ-ын дарга чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын замын түгжрэлийг уулзвар өргөтгөснөөр бууруулж чадахгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс Улаанбаатар хотод зайлшгүй давхар зам, гүүрэн гарцууд хэрэгтэй” гэсэн. Дэлхийн хотуудад уулзварыг дандаа давхар гүүрэн гарцаар шийддэг. Нэг км яваад л дөрвөн замын уулзвар дээр таг гацдаг хот гэж өөр байхгүй. Анхны гүүрэн гарцын ажлыг иргэд маань дэмжиж, тэвчээртэй хандаж байгаад баярлаж байна. Гүүрэн гарцыг анх 2.5 жилд барихаар төлөвлөж байсныг компаниудтай нь ярьж байгаад 1.6 жилд бариулахаар өдөр шөнөгүй ажиллаж байна.

Нийт 8 чиглэлд түр зам нээж байгаагаас хамгийн гол гарц нь төмөр зам дээгүүрх энэ гарц юм. Энэ замын хөдөлгөөнийг баасан, бямба, ням гарагуудад хааж, аюулгүй байдлын шаардлага хангасан гарцаа бий болгож хөдөлгөөнийг хэвийн болгох ёстой.

Туул гол, Дунд голоос өмнөх хэсгээс хотын төв рүү ордог энэ хэсгийг нээхэд хөдөлгөөн хэвийн болно. Иргэд замаа зөв сонгон үйлчлүүлж сурч байгаагаас хөдөлгөөн гайгүй байна.

Үүнээс гадна бид Их тойруу, Бага тойруугийн гадуур гурав дахь их тойрууг байгуулна. Ингэснээр хотын баруун хойд захаас зүүн хойд зах руу явах шаардлагатай машинууд хотын төвөөр дайрах шаардлагагүй болно. Туулын хурдны зам яригдаж байна. Зураг төсөл нь хийгдсэн.

Эхний тусгай замын автобусаа Долоон буудлаас Яармаг чиглэлд явуулахаар ярьж байна. Дараагийн ээлжинд Сансарын тойруугаас хорооллын эцэс хүртэл явуулна.

Иргэддээ хандаж хэлэхэд хөгжиж байгаа хот учраас бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Иймд тодорхой хэмжээгээр харилцан ойлголцож, тэвчээртэй хандаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг сонсож, замаа сонгож үйлчлүүлэх хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг сонгох, нэг гэрийн хоёр хүн хоёр машин унаж гарах биш, нэг машин хэрэглэх зэрэг зохицуулалт хийгээсэй гэж хүсч байна” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй