Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол олон улсын гэрээ дуусгавар болно

2018-04-17

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр:

-2018 оны төсвийн жилд хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Статистик судалгаанаас үзэхэд нийт өрхийн 72.3 хувь нь сард нийт нэг сая төгрөгөөс доош орлоготой, нийт хүн амын тоон ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж 10 пунктээр нэмэгдсэн. Цаашид 2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн хүлээгдэж байгаа урьдчилсан мэдээллээр эдийн засаг сэргэх өнгө харагдаж байгаа. Тиймээс  хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 орчим хувьд  олгох боломж бий болж байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228 мянган хүүхэд нэмэгдэж, 41 тэрбум төгрөг нэмж шаардагдана. Үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдэх боломжтой юм гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Одоо 0-18 насны 1,042 сая хүүхэд байгаа. Үүнийг 80 хувьд нь биш 100 хувь болгох боломж ерөөсөө байхгүй юу. Энэ бол хүүхдийн мөнгө биш хүн амаа өсгөх бодлого гэж хараад байгаа. ОУВС-гийнханд хүн амаа өсгөх бодлого гэж ярихаар  хүлээн зөвшөөрөхгүй юу. Хэрвээ 100 хувь болгосон хэдэн тэрбум төгрөг шаардлагатай вэ? Үүн дээр чин сэтгэлээсээ хандаж байгаад хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр амьдардаг маш олон өрх байна. Нөгөө талдаа нэг хэсгийнх нь хэрэгцээ алдагдаад байна. Хүнсний талоны судалгаа байнга өөрчлөгдөж байдаг. Гэтэл хасаад хаячихдаг. Үүгээр чинь амьдардаг өрх маш их байна. Явж байгаа зүйлийг сайжруулах биш муужруулаад байхаар бодлого нь ард түмэнд ойлгогдохгүй, шүүмжлүүлээд байгаа юм. Хойшоо ухарсан байдлаар асуудал яваад байна. Өнөөдрийн байгаа түвшингээ хадгалах байдалд анхаарах хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдийн буруу бодлогоос хямарч, төгрөгийн нөөц шавхагдаж, айл өрхийн амьдрал хүндэрсэн. Тиймээс ОУВС-тай хамтарснаар эерэг үр дүн нь гарсан. ОУВС-тай хамтрахдаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг нь олгоно гэж тохирсон. Олон улсын санхүүгийн байгууллагатай АХБ-тай хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж тохирсон юм билээ. Одоо эдийн засаг сайжирсан. Гэхдээ ОУВС-гаас гадна бусад улстай хамтарч ажиллахын тулд тохирсон зорилтот бүлэг гэсэн асуудал дээр хэвээр явахаас өөр аргагүй байна. Үүнээс гадна хүүхдийн мөнгийг 2017 оны нэг сарын нэгнээс  өмнө зээлээр олгож байсан. Өнөөдөр хүүхдийн мөнгий зээлийн үлдэгдэл  875 тэрбум төгрөгийг бид одоо болтол төлж байгаа. Энэ үед амьдралын боломжтой байгаа компанийн захирлууд хүүхдийн мөнгө авна гэж дайраадах байгүй болов уу.

Ядуурлын хэмжээ 20-29.6 хувьд нэмж өссөн. Тиймээс 60-80 хувийг зорилтот бүлэг хамруулж олгох нь байгаа. Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээ унана. Ингэвэл төгрөгийн ханш унах, валютын нөөц багасах олон эрдсэл бий.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Хүүхдийн мөнгийг цаашид алагчилсаар  байх юм уу? Амьдралын боломжтой нь хэд байна.

-Нийт өрхийн 72.3 хувь нь сарын нэг сая төгрөгөөс доош орлоготой байгаа. Энэ өрхөд нийт хүүхдийн 80 орчим хувь нь амьдарч байна гэж үзэж байгаа. Тогтоолын төсөлд бид дөрөвдүгээр сарын нэгнээс эхэлж олгоно гэж байгаа. Олон улсын банк санхүүгийн байгууллагатай "хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно" гэж тохирсон дээрээ байна. 

Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засаг хүнд байдлаас гарна. Засгийн газар боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана. Өнөөгийн тухайд ОУВС-тай "хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг" гээд тохирсон. Үүнийг дагаад олон улсын банк санхүүгиийн байгууллагуудтай үүрэг Монгол Улс үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлээд сурчихмаар байна. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаарх арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Эх сурвалж: SHUUD.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй